Энэ сарын есний өдөр Apple компани iPhone 6-г танилцуулах гэж байгаатай холбогдуулан China Mobile хэрэглэгчдээс урьдчилсан захиалга авч эхэлжээ.
Хятадын 760 сая хэрэглэгчтэй China Mobile –ын Бээжин дэх салбар шинэ утасны захиалгыг урьдчилан авч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 33 мянган хүн захиалга өгөөд байгаа юм байна.
Компани Apple-ийн шинэ утасны талаар мэдэгдэж байсанчлан хэрэглэгчдэд 4,7 болон 5,5 инчийн дэлгэцтэй iPhone-6 утсуудыг санал болгожээ. Харин яг хэзээ худалдаанд гарах, ямар төрхтэй, үнэ нь ямар байх талаар ямар ч мэдээлэл гаргаагүй юм.
Үүний өмнө өнгөрсөн жил iPhone-5S утсыг албан ёсоор олон нийтэд танилцуулахаас өмнө China Mobile мөн л хэрэглэгчдээс урьдчилсан захиалга авч байжээ.
Ирэх долоо хоногийн мягмар гаригт Apple албан ёсоор дараагийн утсуудаа танилцуулах төдийгүй, хоёр жил орчим ярьсан ухаалаг цагаа мөн танилцуулна.
Гэхдээ Recode сайтад бичсэнчлэн ухаалаг цаг ирэх оны дөрөвдүгээр сард л худалдаанд гарах бөгөөд ойролцоогоор 400 орчим долларын үнэтэй байна гэж таамаглаж байгаа юм.