Хоолны зургаан дээжний тавд нь гэдэсний бүлгийн савханцар илэрсэн байна
Өмнөговь аймгийн Ханбогд сумын сургууль, цэцэрлэгийн 69 хүүхэд хоолны хордлого болсон талаар бид мэдээлсэн.
Тэгвэл мэргэжлийн байгууллагаас хоолны дээж болоод орчны ариун цэвэрт хийсэн шинжилгээний дүн гарчээ.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газар хүнсний 20 төрлийн түүхий эд, хоолны зургаа, цэцэрлэгийн ундны усны таван дээж, орчны 40 ширхэг арчдас, ариутгал хийсэн бодисонд шинжилгээ хийсэн юм.
Усны таван дээжинд шинжилгээ хийхэд гэдэсний халдварт өвчин илрээгүй ч нянгийн бохирдол ихтэй, шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан байна.
40 арчдасны 26-гаас нь, хоолны зургаан дээжний тавд нь гэдэсний бүлгийн савханцар илэрсэн аж.
Мөн цэцэрлэгт ариутгал хийсэн гэх хлорамины уусмал нь байх ёстой хэмжээндээ хүрээгүй буюу 67 хувиар бага байсан нь ариутгалыг оромдсон гэсэн үг юм.
Цэцэрлэгийн 49 ажилчныг эрүүл мэндийн үзлэгт хамруулахад 14-өөс нь халдварт өвчний вирус илэрлээ.
Ажилчдаас халдвар тархаж хүүхдүүд өвчилсөн байх магадлал байгаа талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар мэдээллээ.
Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүх хүн эрүүл мэндийн үзлэгт орсон, эрүүл гэсэн ч танил талаараа дамжуулж тамга, тэмдэг даруулсан байж болзошгүй. Иймээс Мэргэжлийн хяналтынхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүртгэлийн дэвтэрт тулгалт хийн тухайн хүмүүс үзлэгт орсон эсэхийг нягталж эхэллээ. Ханбогд сумын хөрс, ундны усанд МХЕГ-ын төв лабораторид шинжилж байна. Баян-Өлгий аймагт дотуур байрны хүүхдүүд юунаас болж хордсоныг тогтоох шинжилгээний дүн өнөөдөртөө багтаж гарах юм байна.