Узбек улсын Ташкент хотод гурав дахь өдрөө үргэлжилж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өнөөдрөөс эхлэн эмэгтэйчүүд зодоглоно.
Өнгөрсөн жилийн Унгарын Будапештийн дэвжээнээс Э.Сумьяа, С.Батцэцэг нар мөнгөн медаль хүртсэн бол Т.Мөнхтуяа, О.Насанбурмаа, О.Бурмаа нар хүрэл медаль хүртэж, дэлхийн дэвжээнд гайхам амжилт гаргасан.
Энэ удаагийн дэлхийн аваргад Монголын эмэгтэй багийг бүх жинд медалийн төлөө өрсөлдөх хүчирхэг баг хэмээн АНУ, ОХУ-ын спортын сайтууд онцлон бичиж байна.
Өнөөдөр 48, 55, 60, 69 кг-ын жингүүдийн барилдаанд манай 4 бөх зодоглоно.