Узбекистан улсын нийслэл Ташкент хотод чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 4 дэх өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр сонгомол барилдаан, эрэгтэй эмэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэй 53, 58, 75 кг-ын жингүүдийн барилдаан болно.
53 кг-ын жинд ДАШТ-ний мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа барилдана. Энэ жинд 29 бөх барилдаж байгаагаас тэрээр нэгдүгээр тойрогт энэтхэгийн бөх Нурмала Дэвитэй таарчээ.
Харин 58 кг-ын жинд ДАШТ-ний хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Т.Мөнхтуяа нэгдүгээр тойрогт бразилийн бөх Жуис Суазатай барилдана. Энэ жинд 23 бөх барилдах юм байна.
75 кг-ын жинд ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Бурмаа нэгдүгээр тойрогт Украины бөх, дэлхийн аварга Катерина Бургомистроватай барилдана. Энэ жинд 19 бөх барилдана.