Найруулагч О.Машбат хүү Ивээлийнхээ хамт хийсэн “Цэн тогоруу” уран сайхны киноны нээлт өчигдөр буюу есдүгээр сарын 11-нд “Тэнгис” кино театрт боллоо.
Залуусын хайр сэтгэл, гэгээн мөрөөдөл, хүнлэг ёс, монгол ахуй, ёс заншлын тухай “Цэн тогоруу” кино өгүүлсэн юм.
Уг киноны зохиолыг найруулагч О.Машбат, гавьяат жүжигчин Н.Батцэцэг нарын хөвгүүд болох М.Бишрэл, М.Ивээл нар бичиж, ерөнхий найруулагчаар М.Ивээл ажиллажээ. Аав нь хүүгийнхээ найруулах ажилд тусалж, ээж нь ерөнхий продюссероор ажилласан гэр бүлийн уран бүтээл мэндэллээ. Киноны зураг авалтын ихэнх хэсгийг Архангай аймгийн Батцэнгэл суманд хийжээ.
Киноны гол дүрд жүжигчин Э.Идэрболд, Б.Оюун-Эрдэнэ нарын шинэ, залуу уран бүтээлчдээс гадна Ардын жүжигчин Д.Мэндбаяр, гавьяат жүжигчин Б.Магсаржав, Н.Нэргүйбаатар, соёлын тэргүүний ажилтан У.Батбаатар нарын дэлгэцийн шилдэг уран бүтээлчид "Цэн тогоруу"-г амилуулжээ.
“Цэн тогоруу шувуу хайр дурлалын бэлгэ тэмдэг болж хосоороо нисдэг учир киногоо ийн нэрлэсэн. Энэ бол миний найруулсан анхны бүрэн хэмжээний уран сайхны кино. Өмнө нь Америкт сурч байхдаа хэд хэдэн богино хэмжээний кино найруулж байлаа. Энэ киногоороо хүн хүнээ хайрлах хайрын тухай өгүүлэхийг хичээсэн. Ямар нэгэн хариу нэхэлгүйгээр бусдыг хайрлах явдал багасч байна. Үүнийг үзэгчид болон өөртөө сануулсан юм” гэж М.Ивээл хэлэв.
Киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Э.Идэрболд “Энэ кинонд би аз жаргалыг хайж яваа Төрөө гэдэг залуугийн дүрийг бүтээлээ. Орчин үеийн залуучууд Монгол ёс заншлаасаа хөндийрсөн энэ үед Монгол ахуй, ёс заншлын тухай харуулсан, хоёрдугаарт хүн хүнээ хайрлах үнэн, ариун хайрын тухай өгүүлсэн сайхан уран бүтээлд тоглосондоо баяртай байна” гэлээ.
Дашрамд сонирхуулахад, найруулагчаар ажилласан М.Ивээл багаасаа кинонд ойр өссөн бөгөөд “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”, “Цагаан сүүний домог”, “Вансэмбэрүү” кинонуудын гол дүрд тоглож байсан билээ.