Германы найруулагч Вим Вендерс монгол үзэгчдэд төдийлөн танил биш байж болох ч арт хаус кино хорхойтнууд, олон улсын нэр хүндтэй кино наадмын тоо тоомшгүй их шагнал, олон талт авьяас, агуу нэр хүндээрээ орчин цагийн дэлхийн кино урлагт томоохон байр суурь эзэлдэг билээ.
Холливудын зохиолч төвтэй арга барилаас илтэд дөлж киноны амин сүнс дүрс, зураглалд оршдог гэсэн хатуу баримтлалтай Вим Вендерсийн гэрэл зургийн онцгой чадвар хамгийн тод илэрсэн кино бол энэ бямба гаригийн 16.00 цагт Мөрөөдөгчдийн өдрөөр гарах Хүслийн жигүүр (Wings of Desire, 1988) кино юм.
Кино найруулагчийн уран чадвар, ид хав нь ид төгөлдөржих үедээ бүтээсэн сайхь кинонд Берлин хотыг харж хандах үүрэгтэй нэгэн сахиусан тэнгэр үзэсгэлэнт эмэгтэйд дурласнаар үхэшгүй мөнхийн амьдралаа орхин хүн болохоор шийдэж байгаа тухай гардаг.
Вим Вендерсийн уг бүтээлийг сүүлд холливудад “Бурхдын хот” нэртэйгээр дахин бүтээж 2000 онд үзэгчдийн хүртээл болсон. Гэвч Вим Вендерсийн эх бүтээл нь илүүтэй даацтай, уянгын шинжтэй байдаг билээ.
Түүний энэхүү гайхалтай бүтээлийг маргааш Энхтайван найрамдлын ордонд болох "Мөрөөдөгчдийн өдөр"-өөр очиж үзэх боломжтой.