Африкийн Гвиней, Сьерра Леон, Либери, Нигери орнуудад эбола вирусын халдвар тархаад байна. Монголын энхийг сахиулагчид Өмнөд Судан улсад алба хааж байгаа.
Ийм үед Эрүүл мэндийн яам болон Монгол дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газраас ямар арга хэмжээ авч байгаа талаар ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч, доктор Су Нюнт-У-гаас тодрууллаа.
-Монголын энхийг сахиулагчид эбола вирусийн халдвар тархсан бүс нутагт ажиллаж байна. Халдвараас сэргийлэх болон тэдний эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр арга хэмжээ авч байгаа юу?
-Эбола вирусийн халдвар Африкийн Гвиней, Сьерра Леон, Либери, Нигери, Сенегалд гарсан.
Ардчилсан Конго улсад мөн энэ өвчний халдвар тархаад байгаа боловч эх үүсвэр нь өөр юм. Монголын энхийг сахиулагч 850-аад хүн ажиллаж байгаа Өмнөд Судан улсад эбола вирусийн халдвар гараагүй. Бид энэ талаар Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж, мэдээлэл солилцож байна.
Мөн манай бүс буюу ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийнхэн энэ байдлыг анхааралдаа аваад байгаа гэв.