Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Гадаад Харилцааны Яам, Монголын Залуучуудын Холбоо хамтран Монгол-Хятадын улс төр, бизнес, нийгэм, соёл, спортын салбарын залуучуудын туршлага солилцооны хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд энэ есдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд Хятадын 60 залуу манайд айлчилж байгаа юм. Айлчлалын бүрэлдэхүүнд БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид, Бүх Хятадын Залуучуудын Холбооны тэргүүлэгчид, улс төр, бизнес, нийгэм, урлаг, соёл, спортын салбарын нэр хүндтэй залуус багтсан томоохон хэмжээний айлчлал болж байгаагаараа онцлог ажээ.
Энэхүү айлчлалын хүрээнд Монгол-Хятадын бизнес эрхлэгч залуучуудын Бизнес уулзалт өчигдөр Гадаад хэргийн яаманд зохион байгуулагдсан юм. Бизнес уулзалтын үеэр хоёр орны залуус хэрхэн хамтран ажиллаж болох, хоёр орны бизнесийн орчин ямар байгаа талаар мэдээлэл солилцон, санал бодлоо илэрхийлэн, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлж харилцан туршлага солилцсон юм. Бизнес уулзалтанд Хятадын талаас барилга, үл хөдлөх хөрөнгө, төмөр зам, авто зам, аялал жуулчлал, мэдээллийн технологи, эрчим хүч, боловсрол, хөдөө аж ахуйн салбаруудад бизнес эрхэлж байгаа залуус багтсан бол Монголын талаас барилга, зам тээвэр, банк санхүүгийн байгууллагын бизнес эрхлэгч залуус оролцсон юм.
Монгол-Хятадын бизнэс эрхлэгч залуучуудын бизнес уулзалт анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд дараа жилээс илүү өргөн хүрээнд үр дүнтэй зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Энэхүү уулзалтыг “Залуу бизнес эрхлэгчдийн хувьд үйл ажиллагааны хүрээгээ тэлж, цаашид хоёр орны залуус хамтран ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэхэд чухал алхам боллоо” гэдгийг уулзалтанд оролцогч залуус онцолж байсан юм.