“Ганга нуурын чуулган” сэдэвт түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын өдрүүд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд энэ сарын 21-23-нд болно. Энэ чуулганаар Дарьгангын түүх соёл, өв уламжлал, зан заншил, байгаль экологи, иргэдийн ахуй амьдралын хэв маягийг сурталчлах, Ганга нуурыг хамгаалах ойн зурвас байгуулах, гол усаа аргадах шашин урлагийн зан үйл зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд багтжээ.
Энэ нь цаашид зүүн бүсэд орон нутгийн өвөрмөц онцлогийг шингээсэн аялал,жуулчлалыг хөгжүүлэх, уламжлалт ёс заншлыг сэргээж, байгаль хамгаалахад хувь нэмрээ оруулна хэмээн зохион байгуулагчид үзэж байна. Аяллын хөтөлбөр тал нутгийн өглөөний нарыг харж, цай сүүний дээж өргөх тахилгаар эхэлж, Ганга нуурыг аргадах, хун шувуудыг урих шашин соёлын зан үйл, бүс нутгийн байгаль хамгаалал, ойн зурвас байгуулах бүтээлч ажлаар өндөрлөх юм байна.
Л.Хэрлэн