Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Узбек улсын нийслэл Ташкент хотноо болж өнгөрлөө.
Энэ тэмцээнээс манай улс гурван хүрэл, нэг алтан медальтайгаар ганзага дүүрэн ирлээ. Манай тамирчин С.Цэрэнчимэд 19 насандаа Дэлхийн аварга болж, эх орныхоо төрийн дууллыг Узбект эгшиглүүлсэн нь тун ч бахархалтай үйл явдал байв.
Үүнтэй зэрэгцэн Буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс спорт гар бууны 25 метрийн дасгалд гавъяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын баг 1739 оноогоор мөнгөн медаль хүртлээ.
Ийнхүү тамирчид маань дэлхийн өнцөг булан бүрт болдог тэмцээн уралдаанд улсынхаа нэрийг өндөрт өргөж, энэ бухимдалтай нийгэмд гэрэл гэгээтэй мэдээллийг дуулгаж явдаг буянтай улс аж.
Ерөнхий сайд ард түмэндээ хандан үг хэллээ.
Тэрээр Шинэчлэлтийн засгийн газар хэчнээн их ажил амжуулсан талаар тайлагнаж, төгсгөлд нь засгийн газрын танхимынхаа бүрэлдэхүүнд халаа сэлгээ хийнэ гэдгээ илэрхийлэв.
Манай сайтаас сайд нарын хэнийг албан тушаалаас нь буулгавал зохилтой вэ гэсэн санал асуулганд Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар тэргүүлж явна.
Салсан яамдыг нэгтгэх, зарим сайдыг ажлаас нь буулгах гээд чамгүй ажил намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн өрнөх бололтой.
GoGo.Cafe http://news.gogo.mn/i/21 ярилцлагын буланд маань энэ долоо хоногт хоёр ч зочин уригдлаа. Хэвлэлийнхний “булхайтай” гэрээг дэлгэлээ хэмээн зарласан Иргэдийн Шударга Шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалттай хийсэн ярилцлагыг ЭНД ДАРЖ унших боломжтой. Мөн монгол брэнд гаргасан, “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэгийн GoGo.Cafe буланд өгсөн ярилцлагыг ЭНД ДАРЖ уншаарай.
Есдүгээр сарын 10-ны 07.45 цагт Сэлэнгэ аймгийн цагдаагийн албаны машин 12 настай охиныг дайрч, амь насыг нь бүрэлгэсэн харамсалтай хэрэг гарлаа. Цагдаагийн машинууд албаа хашиж байгаа эсэхээс үл хамааран албатай мэт дүрэм зөрчдөг, зам дээр хаан мэт явдгийн харамсалтай жишээ юм. Уг нь бол гэнэтийн осол цагдаа, эсвэл жирийн иргэн гэж ялгахгүйгээс хойш замын хөдөлгөөнд оролцож буй хэн бүхэн дүрмээ баримталж л явах ёстой. Болсон үйл явдлаас цагдаагийнхан сургамж авч, цаашид анхаарна биз ээ хэмээн найдья.
Манай сэтгүүлч Г.Одгарав эрэн сурвалжлах сэтгүүл зүйд чамгүй мэргэшиж буй. Тэрээр "Зэвтэй ус" сэдвийг хөндөн багагүй үр дүнд хүрсэн. Тэгвэл газрын маргаантай асуудлаар тэрээр мөн олон сэдэв хөндөн ажилласан юм. Хамгийн сүүлд Хан-Уул дүүрэгт орших 52 дугаар сургуулийн хашаанд барилга барих гэж буй хууль бус үйл ажиллагааг сурвалжлан хүргэсэн билээ. Энэ сурвалжлага нь үр дүнд хүрч тэрхүү хууль бус барилгын ажлыг зогсоох шийдвэрийг зохих албан тушаалтнууд нь гаргасан талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн аваарай.
Мөн "Дээжис" дижитал сэтгүүлийн есдүгээр сарын дугаарт нийтлэгдсэн альтернатив дуучин Отгоогийн ярилцлага өнгөрөгч долоо хоногт GoGo сайтад тавигдсан билээ. Түүний ярилцлагыг унших бол ЭНД дарна уу.