Тарваган тахлын эсрэг 56,7 сая төгрөг зарцуулаад байна. Өвөрхангай аймгийн Сант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн билээ.
Тодруулбал, 15 настай эрэгтэй М хүү тарваганы мах идэж, тарваганы түүхий давсаг залгиснаас хойш тахлын шинж тэмдэг илэрч сумын эмнэлэгт хандахад тарваган тахал болох нь тогтоогдсон. Үүнтэй холбогдуулж ЭМЯ-ны зүгээс өнөөдөр мэдээлэл хийсэн бөгөөд тарваганы мах борлуулах болон худалдаж авахгүй байхыг анхаарууллаа.
Мөн тахал илэрсэн дээрх сумын Засаг даргын захирамжаар сумын төвд хөл хорио тогтоож, нийт найман цэгт 24 цагаар эргүүл гаргажээ. Одоогийн байдлаар нэгдүгээр хавьтлын 54 хүнийг тусгаарлаж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулах, сумын хэмжээнд хоёрдугаар хавьтлыг илрүүлэх, хяналтад авах ажиллагаанд ЗӨСҮТ-ийн баг бүрэлдэхүүн хамтран ажиллаж байгаа аж.
Иргэд хууль зөрчин, хориотой ан хийж, махыг нь борлуулсан, хууль бусаар агнасан амьтны махыг боловсруулалгүй хэрэглэсэн, эрүүл мэндийн байгууллагт даруй хэлэлгүй нууснаас маш олон хүнийг халдварт өвчний эрсдэлд учруулах үйлдэл гаргаснаас сумын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасалдахад хүрч, халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээнд хүн хүч, техник тоног төхөөрөмж олноор дайчлан их хэмжээний мөнгө улсын төсвөөс зарцуулаад байна.
Одоогийн байдлаар Сант суманд гарсан энэ тохиолдолд Өвөрхангай аймаг 51 сая төгрөг, Зоонозын өвчин судлалын үндэсний төв 5,7 сая төгрөг, нийт 56,7 сая төгрөг гаргаад байгаа гэнэ.