Лондон хотноо алдарт дуучин Эми Уайнхауст зориулсан хөшөөний нээлтийн арга хэмжээ өчигдөр боллоо.
Хүрлээр цутган барисан энэхүү хөшөөг дуучны хэв маяг болсон үсний засалттай хослуулан барьсан бөгөөд Девидийн хүзүүний зүүлт, үсэнд нь хатгасан улаан сарнай гайхалтай үзэмжтэй болгожээ. Архины хордлогын улмаас 2011 онд 27 настайдаа хорвоог орхисон түүний хөшөөний нээлтийн арга хэмжээнд оролцохоор Европын орнуудаас гадна Хавайгаас хүртэл зочид ирсэн байв.
Хэрвээ дуучин бүсгүй амьд байсан бол энэ оны есдүгээр сарын 14-ний өдөр 31 нас хүрэх байсан юм. Түүнтэй сайн найзын харилцаатай байсан жүжигчин Барбар Виндсор хөшөөний нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн бөгөөд “Би урлагийн ертөнцөд бүтэн 66 жил хүчин зүтгэлээ. Олон ч урамшуулал, нэр хүндтэй шагнал авч байсан. Гэхдээ хөшөө босгоно гэдэг хамгийн том хүндлэл бөгөөд би Эмитэй танилцсан цөөхөн хэдэн азтай хүмүүсийн нэг байлаа.
Тэрээр богинохон амьдраад өнгөрөхдөө зөвхөн гайхалтай авъяастай дуучин гэдгээ харуулаад зогсохгүй, сайхан сэтгэлтэй, хайр татам, хөгжилтэй эмэгтэй байсан юм” гэжээ. Рок Н Роллын алдартнуудаар дүүрсэн “Мөнхөд 27-той” клубын гишүүн болсон Эми хорвоог орхихоосоо гурван жилийн өмнө 27-тойдоо амиа алдах вий гэхээс айдаг гэж сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа дурьдаж байсан гэдэг.
Олон алдартай дуучид хөгжимчид 27 настайдаа хорвоог орхисон хачирхалтай түүх бий. 1969-1971 оны хооронд Брайн Жонес, Алан Уилсон, Жими Хендрикс, Женис Жоплин, Жим Моррисон зэрэг алдартнууд таалал төгссөн нь анх яагаад дуучид бүгд 27 настайдаа амиа алдав гэх асуултыг гаргажээ.
Гэвч 1994 онд Курт Кобайн амиа хорлох хүртэл энэ асуултад тоймтой хариу өгсөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэг ч байсангүй. Нирвана хамтлагийн дуучны үхэлд түүний шүтэн бишрэгчид цочирдож, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүртэл бичихэд төвөгтэй байв. Харин “The Daily World” сонинд Кобайны ээж Венди Фраденбург “Тэр одоо нөгөө тэнэг клубын гишүүн болохоор явчихлаа. Би тэр тэнэг клубын гишүүн битгий болчхоорой гэж их ч захидаг байлаа” гэсэн юм.
Ингэж л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Мөнхөд 27-той” клубын тухай илүү их судалгаа хийж олон алдартнууд багтдаг болсныг мэджээ. Хамгийн сүүлд Доминиканы дуучин Monkey Black энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр бусдын гарт амиа алдаж энэ клубын отгон гишүүн болсон юм байна.