Өвөрхангай аймагт хууль бусаар агнасан тарваганы махыг худалдан авч, боловсруулалгүй хэрэглэснээс бол тарваган тахал өвчин дэгдсэн.
Тэгвэл энэхүү тарваган тахлын тохиолдлын голомтын арга хэмжээ хэрхэн үргэлжилж байгаа талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал М.Нямсүрэнгээс тодрууллаа.
-Он гарсаар тарваган тахлын хэчнээн тохиолдол бүртгэгдэв. Хамгийн сүүлийн сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн хүүгийн эцэг, эхийн биеийн байдал нь ямар байгаа вэ?
-Энэ жил нийтдээ тарваган тахлын сэжигтэй дөрвөн тохиолдол гараад байна. Хамгийн сүүлд энэ сарын 9-ний өдрийн 16.45 цагт Өвөрхангай аймгийн Сант сумаас тарваган тахлын сэжигтэй тохиолдол мэдээлсэн. Мэдээллийн дагуу Зоонозын өвчин судлалын үндэсний төв, тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжлийн баг ажиллаж, эмнэл зүйн шинж тэмдэг, лабораторийн шинжилгээний үр дүнд тулгуурлан тарваган тахлын залгиур хоолойн хэлбэрээр өвчилсөн болохыг энэ сарын 13-ны өдөр эцэслэн баталгаажуулсан.
Тарваган тахлын тохиолдлын голомтын арга хэмжээнд одоогийн байдлаар Өвөрхангай аймаг 51 сая төгрөг, Зоонозын өвчин судлалын үндэсний төв 5.7 сая төгрөг, нийт 56.7 сая төгрөг зарцуулаад байна
15 настай хүүд гэрийнхэн нь тарваганы давсаг залгиулснаас болж залгиур хоолойн хэлбэрээр туссан. Харин хүүгийн аав, ээж тарваганы хүн мах, цөсийг залгисан ч одоогоор өвчний шинж тэмдэг илрээгүй байгаа. Ер нь тарваган тахал үүсгэгч бактери нь хүний биед долоо хоног амьдрах чадвартай байдаг учраас бид иргэдийн биеийн байдлыг ажиглаж байгаа.
-Өвөрхангай аймаг тарваган тахлын голомттой нутаг дэвсгэр биш байтал яагаад өвчин дэгдэх болов?
-Уг нь Өвөрхангай аймаг тарваган тахлын ямар ч голомтгүй нутаг бөгөөд бараг тарвага байхгүй гэж хэлж болно. Гэтэл өвчилсөн хүүгийн аав Өвөрхангай аймгийн төвийн зах дээрээс тарвага худалдаж аваад Сант сум руу зөөвөрлөж очоод, боодог хийж идээд ийм асуудал үүссэн. Хамгийн харамсалтай давсгийг нь залгисан хүүхэд дархлаа сул байсан учир залгиурын хэлбэрийн буюу маш ховор тохиолддог тахлаар өвчилсөн. Гэхдээ одоогоор биеийн байдал нь гайгүй байгаа. Хэрэв тахал уушигны хэлбэрийн тахал байсан бол аюул дагуулах байсан.
-Хөл хориог хэзээнээс тогтоосон бэ. Одоогоор хэчнээн хүн нэгдүгээр хавьталтад орсон байгаа бэ?
-Сумын Засаг даргын захирамжаар Сант сумын төвд энэ сарын 10-ны өдөр хөл хорио тогтоосон. Тахлаар өвчилсөн хүү хичээлдээ суучихсан учир ангийн 30 гаруй хүүхэд, багштайгаа гэх зэргээр нийтдээ 60 гаруй хүн нэгдүгээр хавьталтад орсон. Дээрх иргэдэд иж бүрэн үзлэг хийж, тусгаарлан, сэргийлэх эмчилгээнд хамруулсан. Одоогийн байдлаар дээрх иргэдээс өвчний шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй байна. Хөл хорионы эцсийн хугацаа маргааш /өнөөдөр/ дуусна.
-Ганц тарваганаас болж бараг сумаараа эрсдэлтэй байдалд орсон байна. Голомтын арга хэмжээнд хэчнээн төгрөг зарцуулаад байгаа вэ?
-Ер нь иргэд хууль зөрчиж, хориотой ан хийж, махыг нь борлуулсан, хууль бусаар агнасан амьтны махыг боловсруулалгүй хэрэглэсэн, түүнийгээ эрүүл мэндийн байгууллагgт даруй хэлэлгүй нууснаас эрсдэлт байдал улам нэмэгддэг. Өвөрхангай аймагт л гэхэд маш олон хүнийг аюулт халдварт өвчний эрсдэлт учруулсан болчимгүй үйлдлийг ганцхан хүн гаргаснаас сумын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тасалдахад хүрч, голомтыг хяналтад авах, халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээнд хүн хүч, техник тоног төхөөрөмж олноор дайчлан их хэмжээний хөрөнгө мөнгө зарцууллаа. Тухайлбал тарваган тахлын тохиолдлын голомтын арга хэмжээнд одоогийн байдлаар Өвөрхангай аймаг 51 сая төгрөг, Зоонозын өвчин судлалын үндэсний төв 5.7 сая төгрөг, нийт 56.7 сая төгрөг зарцуулаад байна.
Хууль бусаар агнах, махыг нь зарж борлуулах, худалдвал хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэдгийг анхаарах хэрэгтэй.
Үүнд голомтод ажилласан онцгой комиссын үйл ажиллагааны зардал, 25 автомашин, эрүүл мэндийн 40 гаруй ажилтан дайчлан ажиллуулсан зардал, шатахуун , холбоо, тусгаарлах байр, хөл хорионд орсон хүмүүсийн хоол хүнс, гэрэл, цахилгаан, эм эмнэлгийн хэрэгсэл, оношлуур урвалжийн зардал зэрэг багтаж байгаа.
-Тарвага ичээндээ орох хугацаа болоогүй байна. Тиймээс тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Иргэд хуулийг л биелүүлж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, иргэн бүр хариуцлагатай байх шаардлагатай байна. Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөгөө санамжийг биелүүлж, аливаа эрсдлээс өөрийгөө болон гэр бүл, найз нөхөд, хөршүүд, хамт олноо сэргийлж сурах нь чухал.
Хэрэв тарвага агнахыг хуулиар хориглосон л бол хууль бусаар агнах, махыг нь зарж борлуулах, худалдаж авахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Тэгээд ч хууль бусаар агнах, махыг нь зарж борлуулах, худалдвал хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэдгийг анхаарах хэрэгтэй.
Ж.Отгонмягмар