Долоохон настай бяцхан охин дуу зохиож, өөрөө дуулж, уран бүтээлийн гараагаа эхэлж байсан нь саяхан мэт санагдана.
“Найзаа намайг хараарай” дуугаараа олонд танигдаж байсан Б.Өнөржаргал хэмээх охиныг мэдэхгүй хүн ховор биз. Үүнээс хойш үргэлжлүүлэн уран бүтээлээ хийсээр байгаа бяцхан охин эдүгээ ХБК-ын 10 дугаар ангийн сурагч бөгөөд дөрвөн цомгийн эзэн болоод байгаа юм.
Гэтэл урлагийн замналаар амжилттай явж буй түүний ээж цусны хорт хавдар хэмээх аюулт өвчнөөр өвчилж яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон байна. Тиймээс Б.Өнөржаргал “Ээж минь та урт наслаарай” хандивын тоглолтыг хийхээр болжээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
-“Ээж минь та урт наслаарай” хандивын тоглолтыг хийхээр болсон гэж сонссон. Тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Энэ тоглолтоо би ээждээ зориулан хийж байгаа. Ээжийгээ цусны хорт хавдар өвчнөөр өвчилснийг мэдсэний дараа манай эмээ СУИС-ийн багш, хөгжмийн зохиолч, яруу найрагч Д.Цэцэрлэг багштай уулзсан. Тэгээд Д.Цэцэрлэг багш ээжид маань зориулж хандивын тоглолт хийхийг санаачилсан юм. “Ээж минь та урт наслаарай” хандивын тоглолтыг энэ сарын 24-нд Монгол бөхийн өргөөнд 19.00 цагаас тоглохоор болсон.
-Тоглолтод ямар, ямар уран бүтээлчид оролцох вэ?
-Тоглолтод МУГЖ А.Долгор, Г.Эрдэнэбат, Б.Сарантуяа, Б.Батболд, МУСТА Г.Эрдэнэтунгалаг, Л.Банзрагч, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, П.Идэржавхлан зэрэг олон дуучид оролцоно. Мөн МУУГЗ хөгжмийн зохиолч Б.Пүрэвдорж болон “Мотив” хамтлаг, “Universe best songs” тэмцээний шилдэг оролцогч П.Өнөржаргал эгч зэрэг маш олон авъяаслаг уран бүтээлч оролцоно.
-“Ээж минь та урт наслаарай” хандивын тоглолтыг хийхэд ямар, ямар байгууллагаас туслалцаа үзүүлж байна?
-Мэдээж би ганцаараа тоглолт хийж чадахгүй. Харин ээжийн минь төлөө тусалсан олон байгууллага байгаа. Тоглолтыг “Монголын зохиолч”, “”Хөгжмийн зохиолч”, “Нийтлэгчдийн нийгэмлэг” хамтран зохион байгуулж байгаа. Мөн реклам сурталчилгаа болон тоглолтын бүх зүйлийг хариуцаж байгаа “SCH” телевизийн хамт олон, тасалбар хэвлэж өгсөн “Бяцхан мисс” ТББ-ынхандаа талархал илэрхийлье. Үүнээс гадна “Crown servis”-ийн захирал н.Батчулуун, н.Батцогт, н.Баатарчулуун болон Д.Цэцэрлэг багшдаа маш их баярлалаа гэдгээ хэлмээр байна.
-Ээж нь хэзээнээс өвдсөн бэ?
-Ээж маань энэ оны зургадугаар сарын дундуур маш их халуурч, халуун нь огт буухгүй байсан. Тэгээд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтсэн. Тэгэхэд эмч ээжийг цусандаа өөрчлөлттэй байгаа учраас цусны тасаг руу шилжүүлж, шинжилгээ өгөх шаардлагатай гэж хэлсэн юм. Харин шинжилгээний хариу цусны хорт хавдартай гэж гарсан.
-Онош нь гарсны дараа ямар эмчилгээ хийлгэсэн бэ?
-Хавдартай гэдгийг нь оношилсны дараа яаралтай химийн эмчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цусны тасгийн их эмч н.Хишигжаргал хийсэн. Эхний ээлжийн химийн эмчилгээг гурав хоног хийлгэсний дараа ээжийн маань үс унаж эхэлсэн. Гэсэн ч энэ эмчилгээ нь хавдрын эсийг бууруулж, цагаан эсийг нэмэхэд тустай гэсэн юм.
-Ээжийнх нь бие одоо ямар байгаа вэ. Өдөрт хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэж байна?
-Өнгөрсөн долоо хоногт дахин шинжилгээнд орсон. Сарын өмнө үзүүлэхэд хавдрын эс нь 19 байсан бол одоо гурав дахин өссөн байна билээ. Ерөнхийдөө хүнд шатандаа шилжиж байгаа учраас яаралтай чөмөг шилжүүлэх мэс засалд орох шаардлагатай гэдгийг эмч хэлсэн. Өдөрт нэг удаа хийх тариа нь 60 мянган төгрөг байдаг. Заримдаа бүр ч их. Дусал, тариаг нь авахад л бараг 100 мянга болдог.
-Чөмөг шилжүүлэн суулгахад хэдэн төгрөг хэрэгтэй вэ. Хаашаа эмчилгээнд явах гэж байна?
-Чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд бол 70 сая төгрөгөөр хийнэ гэж байсан. Харин энэ төрлийн мэс заслаар хамгийн сайн улс бол БНХАУ болон АНУ байдаг гэсэн. Тэгэхээр БНХАУ-д хийлгэвэл бүр 300 сая төгрөг болох юм билээ.
-Миний дүү одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Би одоо сургуулиа сайн төгсөх болоод дүү нараа асрахад анхаарлаа хандуулж байгаа болохоор уран бүтээлээ бага зэрэг хойш нь тавиад байгаа. Гэхдээ заримдаа дууны ая зохиож байгаа л даа.
-Ая зохиохдоо яг юу боддог вэ?
-Ээждээ зориулж бичсэн дуунуудынхаа аяыг зохиохдоо ээжийгээ боддог. Бусад дууны ая бол зүгээр сууж байхад толгойд ороод ирдэг. Тэгээд төгөлдөр хуур руугаа гүйнэ дээ. Дараа нь эмээ шүлэг аваад ирээч гэж хэлдэг.
-Том болоод ямар хүн болохыг хүсдэг вэ?
-Хамгийн сайн хөгжмийн зохиолч, дуучин, морин хуурч болохыг хүсдэг. Одоо би Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын ангид сурч байгаа. Төгсөөд дахиад л сурна даа.
-Хүмүүс чамайг дуу зохиодог, дуулдаг гэдгийг мэднэ. Харин бидний мэдэхгүй өөр сонирхол чамд бий юу?
-Ер нь бол чөлөөт цагаараа дуугаа л бэлддэг. Гэхдээ сүүлийн үед би түрийвч цуглуулах дуртай болоод байгаа. Гадуур явж байгаад таалагдвал эмээгээсээ аваад өгөөч гээд л авахуулдаг. Тэгээд хараад л байх гоё. Цаашдаа энэ сонирхол маань миний хайртай цуглуулга болох байх.
-Тоглолтоо амжилттай дуусгасны дараа хийх хамгийн эхний зүйл юу байгаа вэ?
-Одоо бол тоглолтоо хийх нь л хамгийн чухал байна. Харин дараа нь ээжийнхээ эмчилгээг хийлгээд зүгээр болсон гэдэг үгийг сонсохыг л хамгийн их хүсч байна.
Б.Уранчимэг