Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх их хэмжээний хөрөнгө завшсан хэрэгт холбогдсон ХААИС-ийн захирал Б.Бямбаа нарт холбогдох хэргийг цагаатгасан шийдвэр өнгөрсөн зургадугаар сарын 30-нд гаргасан юм.
Б.Бямбаа нь тус сургуулийн өмчлөлийн газарт 2010- 2012 онд хувийн хөрөнгөөрөө бариулсан гурван давхар дутуу барилгыг ХААИС-ийн мэдэлд шилжүүлэхдээ дэд захирал Ц.Амарсайханаар хуурамч тушаал гаргуулан, ерөнхий санхүүч Д.Янжмаагаар хууль бус гүйлгээ хийлгэж, “Химон констракшн”, “Ариун ар” ХХК-ийн данс руу шилжүүлж, 808 сая төгрөг гаргуулан авчээ.
Улмаар гурван давхар дутуу барилгаа Олон улсын хэл судлалын төв гэсэн нэрээр сургуулийн хөрөнгөнд бүртгүүлсэн, “Химон Констакшн”-аар 2009 онд бариулсан орон сууцнаас завшиж хохирол учруулсан зэрэг хэрэгт холбогдсон юм.
Уг хэргийг давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэлэлцээд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
Г.Орчлон