Ерөнхий сайд Н.Алтанхуяг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг дуудаж өчигдөр Төрийн ордонд хаалттай хуралджээ.
Төрийн нарын бичгийн дарга нараа бүгдийг дуудсан нь учиртай байж. Ерөнхий сайд хэд хоногийн өмнө одоогийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай нийтэд мэдээлсэн.
Тэгвэл энэ асуудлаар яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай ний нуугүй, нарийн ширийнээ ярьсан байна.
Хаалттай, хамгаалалттай, удаан хуралдсаны эцэст Ерөнхий сайд шинэ бүтцээр ажиллах гишүүдийнхээ товыг гаргасан бололтой тарсан юм.
УИХ -ын чуулган удахгүй эхлэх гэж байгаатай холбоотой Засгийн газар бүтцийн өөрчлөлтийн асуудлаа оруулах учиртай. Үүнээс өмнө Засгийн газар дахиж хэл аманд өртөхөөргүй, оновчтой хүмүүсээр багаа бүрдүүлэх талаар нэгдсэн байр суурьтай болохоор хуралдсан нь тэр гэнэ.
Д.Цэцэг