“Балдорж” сангаас зохион байгуулдаг сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах зургаа дахь удаагийн ёслол амжилттай болж өндөрлөлөө. Зургаа дахь удаагийн Балдорж шагналийн эзнээр Уртнасангийн Ганбаяр, Мархаахүүгийн Буянбадрах нар тодорлоо. Тэд Монголын гэрэл зургийн болон телевизийн сэтгүүл зүйн нэр хүндтэй, шилдэг төлөөлөгчдийн тоонд тэд зүй ёсоор багтдаг юм. Дэд байрын тусгай шагналыг “Өнөөдөр” сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албаны дарга Х.Болормаа хүртлээ.
ТЭРГҮҮН БАЙР:
Уртнасангийн Ганбаяр, Мархаахүүгийн Буянбадрах
Монголын гэрэл зургийн болон телевизийн сэтгүүл зүйн нэр хүндтэй, шилдэг төлөөлөгчдийн тоонд тэд зүй ёсоор багтдаг. У.Ганбаярын мэргэжлийн өндөр түвшинд авсан гэрэл зургууд, М.Буянбадрахын ямагт шинийг эрэлхийлсэн, чин сэтгэл зүтгэлээ зориулсан нэвтрүүлгүүдийг монголчууд сайн мэднэ.
Тэд хамтарч “Хүрээлэн”-Амьд ертөнцийн цувралаа эхлүүлж, 2014 оны нэгдүгээр сараас ийм нэртэй нэвтрүүлэг NTV, МҮОНТ, “Боловсрол суваг” телевизээр гарч эхэлсэн. Урьд нь хэний ч зориглоогүй урт аянд тэд биологич, оператор, сэтгүүлч нөхдийнхөө хамт гарч, өнгөрсөн хугацаанд 20.000 гаруй км зам туулан, Монголынхоо дахин давтагдашгүй үзэсгэлэнт байгалийн болон Монгол оронд нутагшин амьдардаг ан амьтан, араатан жигүүртний олон зуун зургийг дүрс, хальсанд мөнхөлсөн байна.
Монголынхоо онгон байгаль, зэрлэг амьтдын зургийг монголчууд өөрсдөө авч үлдэх гэсэн энэ оролдлого, хичээл зүтгэл нь тэдэнд Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгох БАЛДОРЖ шагналыг авчирлаа.
ДЭД БАЙР ТУСГАЙ ШАГНАЛ:
“Өнөөдөр” сонин Хэнзээгийн Болормаа
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг 2003 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Сэтгүүлчийн ажлын гараагаа Дархан хотын “Найрамдлын Дархан” сониноос эхэлж, 11 дэх жилдээ сонины сэтгүүлчээр ажиллаж байна. Өдгөө “Өнөөдөр” сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албаны даргаар ажилладаг.
Эрэн сурвалжлах, эрүүл мэнд, хүмүүний аж амьдралын сэдвээр бичдэг.
“Гаргүй” гал сөнөөгчид, “100 цэцэрлэг” хөтөлбөр дэвшүүлье”, “Харийнхан хөнжлөө үүрээд айсуй”, “Тамгатай боол” зэрэг олон шилдэг нийтлэл туурвисан. 2012 оны шалгаруулалтад Шилдэг аравт багтаж байсан.
Барилгын компаниуд иргэдэд худалдсан орон сууцныхаа талбайгаас хумсалдаг талаарх нийтлэлийг хэвлэлийн хуудаснаа анх удаа хөндөн бичсэн нь Монголын нийгмийг хамарсан томоохон сэдэв болж, үр дүнд хүрсэн.
Энэ талаарх “Эрэлтэд дөрөөлж, эрээгүй аашилсан барилгынхан” нийтлэлээрээ 2014 оны БАЛДОРЖ шагналын Дэд байрын эзнээр тодорч байна.
Балдорж шагналын шилдэг аравт:
Бүдрагчаагийн Оюунчимэг
ОХУ-ын Ленинградын Их Сургуулийг дүүргэсэн. Сэтгүүлч мэргэжилтэй. Монголын телевизийн болон сонины сэтгүүл зүйн гал тогоонд 30 жил ажиллаж байгаа, нэр хүндтэй, шилдэг сэтгүүлчдийн нэг.
“Залуучуудын үнэн”, “Ардын эрх” сонин, Монгол телевиз, “25-р суваг” телевизүүдэд ажиллаж, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргын албыг хашиж байсан. Өдгөө МҮОНТ-д редактороор ажиллаж байна. “Цаг үе үзэл бодол” нэвтрүүлгийн ерөнхий редактор.
БАЛДОРЖ шагналын Шилдэг аравт “Чингүүн” баримтат кино, “Аман түүх” соёлын өвийн баримтат цувралаараа шалгарлаа.
“Үндэсний шуудан” сонин ,2012 оны БАЛДОРЖ шагналт Гомбожавын ОТГОНБАЯР
1999 оноос “Ардын эрх”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” сонинд, 2007 оноос “Үндэсний шуудан” сонинд ажиллаж буй.
Улс төр, нийгмийн сэдэвт аналитик нийтлэл бичдэг, Монголын шилдэг сэтгүүлчдийн нэг.
2009, 2010, 2011, 2013 оны Балдорж шагналын Шилдэг аравт дөрвөн удаа багтаж, 2012 оны БАЛДОРЖ шагналыг хүртсэн.
Энэ жилийн шалгаруулалтад “MCS-ийн Оджаргалыг илүү дэмжье”, “Дэлхийн төвөөс зугтах монгол геополитик“ нийтлэлүүдээрээ нэр дэвшиж, БАЛДОРЖ шагналын зургаан удаагийн шалгаруулалтад Шилдэг аравт зургаа дахь удаагаа багтаж байна.
“Үндэсний шуудан сонин”, Сонгуулийн Гандөл
1989 онд төрсөн. Уурхайн хот Налайхын уугуул. 2010 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийн утга зохиолын ажилтан, сэтгүүлчийн ангийг дүүргэж, “Үндэсний шуудан сонин”-ы сэтгүүлчдийн ам бүлд багтсан.
“Нэг удаа урвасан хүн хоёр дахиа урвах нь амархан”, “Нартад амьдрах хувь дутсан арван сарын виз” зэрэг уншигчдын талархал хүлээсэн шилдэг нийтлэл бичсэн.
“Гурван сая дахь иргэнээ хүлээж авахад бэлэн үү” цуврал нийтлэлээрээ 2014 оны БАЛДОРЖ шагналын Шилдэг аравт багтлаа.
“Өнөөдөр” сонин ,Төрбатын ЭНХБАТ
1985 онд төрсөн. “Оюуны өргөө” дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж, “Монголын мэдээ” сонин, “Өнөөдөр” сонинд 7 дахь жилдээ ажиллаж байна.
Эдийн засгийн сэдвээр дагнан бичдэг Монголын шилдэг сэтгүүлчдийн нэг. Аналитик сэтгүүл зүйгээр гаршиж байгаа.
2014 оны БАЛДОРЖ шагналд “Доллараар цангаах Золжаргалын стратеги”, “Шинэ төмөр зам тавих хүсэл ба шинэчлэлийн тэргүүний хясал” нийтлэлээрээ нэр дэвшиж, Шилдэг аравт багтаж байна.
Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз, Рэнцэндоржийн Хонгорзул
2011 оноос хойш Монголын үндэсний олон нийтийн телевизэд ажиллаж байгаа. Баримтат нэвтрүүлгийн албаны сэтгүүлч. Хөрөг нийтлэл, танин мэдэхүйн сэдэвт нэвтрүүлгээр дагнадаг.
“Монголын нууц товчоонд нэвтрэхүй” танин мэдэхүйн нэвтрүүлэг, “Монгол үндэсний дууны их наадам” уралдаант нэвтрүүлэг, “Босго тотго” түүхэн уран сайхны кинонд редактороор ажилласан.
“Бүүвэйн дуутай хорвоо”, “Марзай”, “Оршихуйн ур”, “Дээшээ суудалтай түмний дээдийн их баясал” зэрэг шилдэг бүтээл бүтээсэн.
2014 оны БАЛДОРЖ шагналд “Сэрүүн Сэрхэрээн эзэд”, “Хүйн холбоо сүүн хэлхээ” нэвтрүүлгээрээ нэр дэвшиж Шилдэг аравт багтлаа
“ГЭРЭГ” сэтгүүл, 2013 оны БАЛДОРЖ шагналт Жамъян-Очирын ТЭГШЖАРГАЛ
1990 онд төрсөн. 2012 онд МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийг утга зохиолын ажилтан мэргэжлээр төгссөн.
Оюутны ширээнээс сэтгүүлчийн албанд хүчин зүтгэсэн жилүүддээ авьяаслаг, ирээдүйтэй сэтгүүлч болохоо харуулж, “Эмч жараахайтай, эх дагинын нэртэй хотын хөдөө”, “Салхи биднийг хөтөлнө”, “Бээжингийн хиртэлт” зэрэг шилдэг бүтээл туурвисан.
Энэ удаагийн шалгаруулалтад “Тань руу нүүж явна”, “Нас бол тоо, ер юу ч биш” нийтлэлүүдээрээ нэр дэвшсэн.
“Үнэн” сонин, Хайнжамцын БҮРЭНТОГТОХ
ОХУ-ын Москвагийн Эрчим хүчний их сургууль, Монгол Улсын Их Сургууль төгссөн.
1990 оноос сэтгүүл зүйн гал тогоонд багтаж “Монголын залуучууд”, “Бодлын солбицол”, “Үнэн”, “Капитал”, “Монгол тамга” зэрэг сонин, “Монголын радио”-д ажиллаж байсан.
Улс төр, танин мэдэхүйн сэдэвт нийтлэлээр дагнан гаршсан. Эдүгээ “Үнэн” сонины тоймчоор ажиллаж байна.
2012, 2013 оны БАЛДОРЖ шагналын шалгаруулалтын Шилдэг аравт багтсан. Энэ удаад “Хэрвээ Сото үнэн бол бид яах юм?”, “Сайн байна уу, ноён Бонд гэсэн бол Баяртай, ноён Бонд гэж хэлэх л болно” нийтлэлүүдээ нэр дэвшүүлж, гурав дахь удаагаа Шилдэг аравт шалгарлаа.
“Өдрийн сонин”,Буянжаргалын Цэцэгдэлгэр
Увс аймагт дунд сургууль дүүргэж, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг 2007 онд Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн.
2007 оноос хойш “Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах, тоймчдын албанд ажиллаж байгаа. “Өдрийн сонин”-ы Шилдэг бичлэгийн тусгай шагналыг гурван удаа хүртэж, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн “Ган үзэгтэн” шагналаар шагнагджээ.
“Дүүгээ аврахын тулд долоон настай охин голоо тасартал тэмцжээ”, “Тувад монгол бүсгүйг шатаасан хэргийн мөрөөр” эрэн сурвалжлах нийтлэлээрээ БАЛДОРЖ шагналын Шилдэг арвын нэг болов.
“Өнөөдөр” сонин, Дашцэрэнгийн Заяабат
Сэтгүүлчийн хөдөлмөрийн гараагаа 1994 онд “Ардын эрх” сониноос эхэлсэн. Өдөр тутмын чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулалцаж, тус сонины сурвалжлагч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга зэрэг албыг хашиж, өдгөө хүртэл ажиллаж байгаа.
Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн анхны төлөөлөгчдийн нэг тэрбээр энэ чиглэлээр дагнан мэргэшсэн.
2009, 2011 оны БАЛДОРЖ шагналын Шилдэг аравт багтаж байсан.
2014 оны БАЛДОРЖ шагналд “Төрийн алба төрлийн алба болсон уу” цуврал нийтлэлээрээ нэр дэвшиж, Шилдэг аравт багтлаа
“ГЭРЭГ” сэтгүүл, Уртнасангийн Бямбаням
1990 онд төрсөн. 2012 онд МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийг утга зохиолын ажилтан мэргэжлээр төгссөн. Сургууль төгссөн цагаасаа эхлэн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж эхэлсэн.
Зорилго, хүсэл нэгт нөхдийн хамт 2014 оны гуравдугаар сард нийгэм, улс төрийн долоо хоног тутмын “ГЭРЭГ” сэтгүүлийг үүсгэн байгуулж, сурвалжлагчаар ажиллаж байна.
Нийгэм, соёлын сэдвээр голчлон бичдэг. 2014 оны БАЛДОРЖ шагналд “Зарлаагүй дайны төгсгөл буюу командлагчийн урвалт”, “Монголын нэн шинэ үеийн нэг өдөр” нийтлэлээ нэр дэвшүүлж, Шилдэг аравт багтлаа.