Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян өнгөрсөн онд Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт захидал илгээснийг хууль хяналтынхан эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн билээ.
Мөн түүнд хэргийн мөрдөн байцаалтад саад учруулсан гэж үзэн шүүхээс улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жилээр хасч мөн найман сая, 424 мянган төгрөгөөр торгох ял оноогоод байгаа юм. Хэдийгээр Э.Эрдэнэжамъян энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа ч шүүхийн шийдвэрийг хүндэтгэн албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөөд байгаа билээ.
Түүнчлэн ойрын үед хэвлэлд ярилцлага өгөхгүй гэж байсан Э.Эрдэнэжамъян ярилцлага өгөөд зогсохгүй Монгол Улсын Ерөнхийлөгч болсон ч яах вэ хэмээн ярилцлагадаа дурьджээ. Энэ нь түүний мөрөөдөл байсан тухай ч дуулгажээ.
Тэрбээр яриандаа “Би багадаа л улс төрд орох хүсэлтэй байсан санагдаж байна. Нэгдүгээр курст ороод яагаад хуульч мэргэжлийг сонгосон бэ гэдэг нэртэй эссэ бичүүлдэг юм. Тэр үед би “Би Монгол Улсын Ерөнхийлөгч болмоор байна” гэдэг гарчигтай, Ерөнхийлөгч болохын тулд хуульч мэргэжлийг сонголоо гэсэн утгатай эссэ бичиж байсан юм. Өөрөөр хэлбэл, хуульч хүн бүх салбарыг хамардаг, хуульч хүн бүх салбарыг мэддэг. Улс орныг удирдах хүн нийгмийн бүх салбарыг мэддэг байх ёстой учраас хуульч мэргэжлийг сонголоо гэсэн маягийн утга агуулгатай зүйл биччихээд түүнээсээ ичээд л явж байсан. Одоо ч гэсэн учиргүй шууд Ерөнхийлөгч болмоор байна гэж хэлэх нь хаашаа юм. Гэхдээ мэдээж болохгүй зүйл байхгүй шүү дээ. Ямар ч байсан улс төрд эргээд илүү хүч тэнхээтэй болоод ирнэ ээ гэж хэлмээр байна. Тэгэхдээ би 2020 онд эрч хүчтэй эргэн ирнэ” хэмээн дурьджээ.