“Сайра” хэмээн нөөшилсөн загасан бүтээгдэхүүнээс шимэгч хорхой илэрсэн талаар өнөөдөр НМХГ-аас мэдээллээ.
Үхсэн шимэгч хорхойн хүний биед сөрөг нөлөөгүй гэж тайлбарлаж байгаа ч олон улсад мөрдөгдөж байгаа стандартаар нөөшилсөн хүнсний бүтээгдэхүүнд гадны хольц байхгүй гэсэн заалтыг үндэслэн татах авахы шийдвэрийг гаргалаа
Баянзүрх дүүргийн Норжин худалдааны төвөөс лаазалсан загасан бүтээгдэхүүн автал улаан өтнүүд байга, шалгаж өгнө үү гэсэн иргэний мэдээллийн дагуу тавдугаар сарын 15-ны өдөр шалгалт хийжээ.
Ингэхдээ тус дүүрэг дэх МХХ-ийн улсын байцаагчид “Сонгинохангай” ХХК-ий “Миний дэлгүүр-102" салбарт худалдаалагдаж байсан “Монгол саплай чэйн“ ХХК-ий ОХУ-ын “Титан” ХХК-аас импортоор оруулж ирсэн 2013 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр үйлдвэрлэгдсэн, “Сайра” нэрийн нөөшилсөн загасны дээжийг МХЕГ-ын лабораторид шинжлүүлэхэд “Aconthocepha-laeocantpcepala” /cкребни/ нэртэй загасанд шимэгчлэн амьдардаг шимэгч хорхой үхсэн хэлбэрээр илэрчээ. Уг цувралын бүтээгдэхүүн нь энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд ОХУ-аас Алтанбулаг боомтоор 36000 ширхэг орж ирсэн байна.
Иймд Сонгинохангай ХХК-д улсын байцаагчийн акт хүргүүлэн дээрх үйлдвэрлэсэн огноо, цувралын дугаартай нөөшилсөн “Сайра” загасны худалдаалалтыг хориглож, 26595 ширхэг сайра загасыг худалдааны сүлжээнээс татан авахуулжээ.
Мөн татан авсан бүтээгдэхүүнээс давтан түүвэрчлэн дээж авч, МХЕГ-ын хүнсний үндэсний лавлагаа лаборатори, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лаборатори, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораториудад нийт 110 дээж шинжлүүлсний 20 ширхэг бүтээгдэхүүнд буюу 18,1 %-д дахин шимэгч хорхой илэрсэн байна.
МХЕГ-аас экспортлогч ОХУ-ын Улаан Үд хотын Титан ХХК-д энэ талаар мэдээлж, харилцан зөвшилцсөний үндсэн дээр МХЕГ-ын даргын тушаалаар нөөшилсөн загасыг экспортлогч ОХУ-ын “Титан” компанид буцаах шийдвэр гаргажээ.
Үйлдвэрлэгч тал болон ОХУ-ын хяналтын байгууллагын зүгээс үхсэн шимэгч хорхойн хүний биед сөрөг нөлөөгүй гэж тайлбарлаж байгаа ч олон улсад мөрдөгдөж байгаа стандартаар нөөшилсөн хүнсний бүтээгдэхүүнд гадны хольц байхгүй гэсэн заалтыг үндэслэн тухайн үйлдвэрлэгчийн технологийн алдаанаас үүдэлтэй гэж НМХГ-аас үзжээ.