Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид алдарт бүтээлүүдийг нэгтгэсэн “Морьтон Монголын аялгуу” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 20, 21-нд ҮДБЭЧ-д болох гэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг ҮДБЭЧ-ын Уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач Н.Буянбаатараас авлаа.
-“Морьтон Монголын аялгуу” хүндэтгэлийн тоглолт хэдэн хэсгээс бүрдэж байгаа вэ?
-ҮДБЭЧ-ын Үндэсний хөгжмийн их найрлын 2014 оны төлөвлөсөн шинэ уран бүтээл болох “Морьтон Монголын аялгуу” концертын урын сан гурван хэсгээс бүрдэнэ. Эхлээд Монгол Улсын Төрийн соёрхолт хөгжмийн зохиолчдын туурвисан бүжгийн жүжгийн хөгжмийг тоглож сонирхуулна.
Үүнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, ардын жүжигчин Д.Лувсаншаравын “Нарны домог”, Төрийн хошой соёрхолт, ардын жүжигчин Н.Жанцанноровын “Мэргэнд буусан чоно”, Төрийн соёрхолт Ц.Нацагдоржийн “Нүүдэл” зэрэг олон дууны хөгжим багтаж байгаа. Харин тоглолтын дараагийн хэсэг дэлхийн сонгодог болон орчин цагийн хөгжмийн бүтээлээс бүрдсэн.
Энэ хэсэгтээ нэрт дуучин Майкл Жексоны дуунуудаас тоглохоор бэлтгээд байгаа. Хамгийн сүүлийн хэсэг морьтон түмний минь хүндэтгэн хайрладаг морины холбогдолтой дуунуудаас сэдэвлэн “Толин хул”, “Аварга зээрд” зэрэг ард түмний сонсох дуртай дуунуудын хөгжмийн бүтээлийг дан хөгжим болгож эгшиглүүлнэ.
-Энэ удаагийн тоглолт урьд өмнө тоглож байсан концертуудаас юугаараа ялгаатай вэ?
-Дуу дуучингүйгээр, шүлэггүйгээр зөвхөн хөгжмөөрөө хүнд яаж хүрдэг юм бэ гэдгийг харуулахыг хүссэнээрээ онцлог болсон. Дуучинтай тоглолтыг бол манай ард түмэн их сонссон. “Толин хул”-ыг Х.Лхагвасүрэн, “Аварга зээрд”-ийг Жаргалсайхан дуулсан гэдгийг мэднэ. Харин дуучингүйгээр үндэсний хөгжим болох ятга, шанз, хуучираар хэрхэн дуугаргах нь сонин байх болно.
-Та тоглолтдоо Хубилай хааны үеийн хөгжмөөр тоглоно гэж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Монголын түүхэн сурвалжид Хубилай хааны үед 512 хүний том найрал хөгжим байсан гэсэн түүхэн баримт байдаг. Энэ нь судалгаагаар нотлогдсон. Харин тэр үед хэрэглэж байсан хөгжмийн зэмсгүүдийн уламжлал залгамж халаа нь цагийн аясаар өөрчлөгдөж шинэчлэгдсээр одоогийн бидний тоглож байгаа хөгжмүүд бий болсон. Гэсэн ч тэр үед тоглож байсан нуман хуур, бугын урам, байгалийн дуут чулуу зэрэг мартагдаад байгаа уламжлалт ахуйн хөгжмүүдийг ямар ч засал хийхгүйгээр тоглолтдоо оруулахаар шийдсэн.
-Хэдэн хөгжимчин байх вэ. Манай улсын хөгжимчдийн ур чадвар хэр байгаа гэж та дүгнэдэг вэ?
-Тоглолтод нийт 150 оркестор, хөгжимчин оролцоно. Дашрамд дурьдахад, үндэсний хөгжмөөр тоглодог хөгжимчдийн чадвар өндөр болсон. Энэ бол цаг хугацаа, нийгэмтэйгээ шууд холбоотой. Дэлхийд техник, технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед интернэтээр гадны хөгжимчдийн тоглож байгаа арга барил, бүтээлүүдийн мэдээллийг их сайн авч байгаа нь нөлөөлж байна. Дараа нь Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд чанартай болж байгаатай холбоотой.
-Цаашид ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?
-ҮДБЭЧ-ын Үндэсний хөгжмийн их найрлын энэ удаагийн тоглолт бүжгийн жүжгийн хөгжмөөс бүрдсэн. Харин дараагийн удаа бид дуулалт жүжгүүдийн хэсгээр концерт хийхээр бэлтгэж байна. Мөн Монголын хөгжмийн зохиолчдын үндэсний хөгжим, симфони найрал хөгжимд зориулсан маш олон тоглолт хйихээр төлөвлөсөн.
-Монголын үндэсний урлаг цаашид хэр амжилттай явах вэ?
-Монголын үндэсний урлаг дэлхийд нэгдүгээрт бичигдэнэ. Нүүдэлчин монголчуудын энэ олон жил нүүдэллэж ирсэн уламжлалт соёл, ёс заншил бол тэр чигтээ байгаль. Харин байгальтайгаа хамгийн ойрхон байдаг, байгалиа мэдэрдэг ард түмний урлагийн бүтээл бол дэлхийн бүх улсын хүмүүсийн хүлээдэг бүтээл. Тиймээс манай улсын үндэсний урлаг дэлхийд номер нэг гэдгийг би бардам хэлнэ.
-Гэсэн ч манай улсын залуучууд үндэсний урлагийг хүлээж авах нь багасаад байгаа гэдэг. Энэ бүхэн юутай холбоотой юм бол?
-Тийм ээ. Үнэхээр манай улсын залуус үндэснийхээ урлагийг голж, гадны урлагийг тахин шүтэх болсон нь эмгэнэлтэй. Энэ нь нэг ёсондоо гадныхан өөрсдийнхөө урлагаар манай залуусын тархийг угааж байна гэсэн үг. Харин энэ тал дээр ганц бид биш улс төр, хэвлэл мэдээллийнхэн бүгд хамтарч хойч үедээ үндсэрхэг үзлийг суулгах шаардлагатай байгаа юм.
Б.Уранчимэг