Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар “Авто худалдааны цогцолбор” барьж байгуулах шийдвэр гарч автомашины худалдаа эрхлэгчдийг аравдугаар сарын 1-н гэхэд албадан нүүлгэхээр болсон.
Тус мэдэгдэлтэй холбогдуулан авто машин, авто сэлбэг борлуулагчдын эрх ашгийг хамгаалах “Их тэнгэрийн хас” үндэсний нийгэмлэгийнхэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэд “Авто худалдааны цогцолбор” барьж байгуулах энэхүү ажлыг дэмжиж буй хэдий ч өнөөдрийн байдлаар тухайн өнөөдрийн байдлаар тухайн газарт бүтээн байгуулалтын ажил хангалтгүй, зам харилцаа муутай, ажиллах орчин бүрдээгүй байгаа тул автомашин худалдаа эрхлэгчдийн дээрх хугацааг сунгаж өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Энэ талаар бид тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ж.Батлхагваас тодрууллаа.
-Танай нийгэмлэгийн зүгээс автомашин худалдаа эрхлэгчдийг “Авто худалдааны цогцолбор” уруу нүүх хугацааг хойшлуулж өгөх хүсэлтийг тавьсан гэсэн?
-Бид хоёр асуудлыг л дэвшүүлж байгаа. Юуны өмнө авто худалдааны цогцолборыг ер эсэргүүцээгүйгээ хэлэх нь зүйтэй байх. Гэсэн хэдий ч өнөөдрийн хувьд тус байгууламжийн бүтээн байгуулалтын ажил маш хангалтгүй төвшинд явагдаж байгаа. Тэгсэн хэр нь аравдугаар сарын 1-нд биднийг нүүхийг шаардсан мэдэгдэл хоёр удаа ирээд байна. Дээрх хугацаанд нүүлээ гэхэд авто машин борлуулагчдын хувьд маш эрсдэлтэй, ажиллах боломжгүй орчинд очих юм. Тиймээс дээрх хугацааг сунгаж хойшлуулж өгөх хүсэлтийг тавьж байна. Өөрөөр хэлбэл бүтээн байгуулалт тодорхой хэмжээнд бүрэн дуусаад ажиллах боломжоор хангагдсан үед бид нүүхэд татгалзах зүйлгүй. Яг үнэндээ өнөөдөр авто засвар, оношлогоо, угаалга, ороод дулаацах цайны газар, нийтийн бие засах газар хүртэл байхгүй байгаа шүү дээ. Мөн худалдан авагчид саадгүй очих зам харилцааны асуудлаа бас зохицуулах саналыг бидний зүгээс дэвшүүлээд байна.
Хоёр дахь нь зогсоолын үнэлгээний асуудал байна. Зогсоолын хувьд суудлын авто машины зогсоол дөрвөн сая, том оврын авто машиныхыг есөн сая төгрөгийн үнэлгээтэйгээр зарна гэж байгаа юм. Гэтэл түрээслэгчдийн дийлэнх нь өр зээлтэй хүмүүс байдаг учраас үндсэндээ эргэлтийнхээ хөрөнгийн 50-60 хувийг авто зогсоол худалдан авахад зарцуулаад байна. Тодруулбал, тэдний бизнес зогсонги байдалд орчих гээд байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хүмүүсийн ар гэр гээд олон хүмүүсийн эрх ашиг давхар хөндөгдөнө. Тиймээс нэг бол урт хугацааны зээл өгөөч, эсвэл түрээслүүлээч гэсэн саналтай байна.
-Одоогийн байдлаар нийт хэчнээн түрээслэгч байгаа бол?
-Зөвхөн манай зогсоолын хувьд 200 гаруй байна, Да хүрээ зэрэг бусад зогсоолд мянга мянган түрээслэгч байгаа.
-Та бүхэн “Авто худалдааны цогцолбор”-ын үйл ажиллагаатай танилцсан гэсэн. Өнөөдрийн байдлаар ямар ажлууд хийгдсэн байгаа юм бол?
-Одоогийн байдлаар авто зогсоол гээд нэг цемент дэвсээд, хашаа хатгаад, харуул л гаргасан байгаа юм. Хэсэгхэн газрын хөрс хуулаад тэгшилчихсэн байгаа. Өөр юу ч хийгдээгүй, ганц шон ч алга. Гэтэл албаныхан болохоор аравдугаар сарын нэгэн гэхэд эхний ээлжний буюу 6300 зогсоол ашиглалтад орно гэсэн хариултыг өгөөд байгаа. Бодит амьдрал дээр бол энэ хугацаанд амжихгүй нь тодорхой байна. Тиймээс авто зогсоолын удирдлагуудыг энэ эргэлзээтэй асуудалд бодит хариу өгөөчээ хэмээн хүсэж байна.