“Оюутолгой” гацаанаас гарлаа, 130 сая ам.долларын татварын асуудал шийдсэнээр далд уурхайн ажил товлосон хугацаандаа эхлэх боломжтой боллоо хэмээн Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган олон нийтийн сүлжээгээр мэдээлж, хэвлэлүүд түүнийг шүүрэн авч мэдээлээд байгаа.
Төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын явцад 130 сая ам.долларын татвар дутуу төлсөн хэмээн өнгөрсөн тавдугаар сард Татварын ерөнхий газраас “Оюутолгой”-д акт тавьсан, түүнийг нь 30 сая ам.доллар болгон бууруулсан хэмээн мэдээлж буй.
Гэвч одоогийн байдлаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөс “Оюутолгой”-д тогтоол хараахан хүргүүлээгүй байгаа бөгөөд өөрөөр хэлбэл, дутуу төлсөн гэх татварын үнийн дүн тодорхойгүй байгааг тус компанийн албан тушаалтан мэдэгдлээ.
Татварын энэхүү асуудлыг нэг мөр цэгцлэхээс гадна хөрөнгө оруулагч талууд Оюутолгойн далд уурхайн ТЭЗҮ-ийг энэ сарын 30-наас өмнө батлах ёстой. Ингэснээр олон улсын хөрөнгө оруулалтын банкуудаас дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилт авах боломж бүрдэнэ.
Гэвч Хойд Америкийн санхүүгийн үйлчилгээний “BMO capital markets”-ийн уул уурхайн шинжээч Тони Робсон “Одоогийн нөхцөл байдлыг авч үзвэл есдүгээр сарын 30-наас өмнө асуудлаа бүрэн шийдэж хараахан амжихгүй” хэмээн үзэж байгааг уул уурхайн мэдээллийн “The northern miner”-ын цахим хуудсанд тэмдэглэжээ. Гэхдээ зээл олгохоор амласан банкууд хугацаагаа дахин сунгана хэмээн шинжээчид таамаглаж байна.