Хавдар судлалын үндэсний төвөөс жил бүр хорт хавдрын тулгамдсан асуудлууд сэдэвт хавдрын эмч нарын олон улсын симпозиум өнөөдөр эхэллээ.
Хоёр өдөр үргэлжлэх энэ хуралд Хавдар судлалын үндэсний төв болон гурав дахь шатлалын эмнэлгийн эмч нараас гадна Япон, Солонгос, Казахстаны эмч нар оролцож, хоол боловсруулах эрхтэн системийн хавдар, эмэгтэйчүүдийн хавдар судлал, хорт хавдрын оношлогоо, эмчилгээ болон үүнтэй холбоотой судалгаа шинжилгээний ажлаа мэргэжил нэгт нөхдөдөө танилцуулж, санал солилцох юм.
Уг хурал Хавдар судлалын үндэсний төвд өнөөдөр нойр булчирхайн хавдрын оношлогоо эмчилгээний шинэлэг арга барил сэдвийн дор явагдаж байна. Тус эмнэлгийн дөрөвдүгээр давхрын мэс заслын өрөөнд хийж буй нойр булчирхайн хавдрыг дурангийн мэс заслын аргаар тайрах хагалгааг телемедицний сүлжээ ашиглан хурлын танхим руу дамжуулан эмч нарт үзүүллээ.
Тус эмнэлгийн Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэн эмч хурлын танхимд сууж, хагалгааны явцыг тайлбарлахын зэрэгцээ эмч, мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариулт өгч байв.
Тус тасгийнхан нойр булчирхайн хорт хавдрыг дурангийн аргаар авах мэс заслыг хоёр жилийн өмнө нэвтрүүлжээ. Дурангийн мэс засал нь өвчтөнд зовиур багатай, эмнэлэгт цөөн хоноод гэртээ гарах зэрэг давуу тал ихтэй аж.
Манай улсад өнгөрсөн онд 5255 хүн хорт хавдраар шинээр оношлуулжээ. Мөн 3654 хүн хорт хавдрын улмаас нас барснаас 43.1 хувь нь элэгний өвчний улмаас хорвоог орхисон байна. Хорт хавдрын өвчлөл Монголд төдийгүй дэлхий нийтэд ихсэж байгаа юм.
Олон улсын хавдрын судалгааны агентлагаас мэдээлснээр 2012 онд дэлхийд 14.1 сая хүн хорт хавдраар шинээр оношлуулсан бол 8.2 сая хүн хавдрын өвчнөөр нас баржээ. Нийт хавдрын дотроос хамгийн их буюу 1.8 сая хүн уушгины хавдраар хорвоог орхисон. Манай улсын хувьд элэгний хавдар түгээмэл хэдий ч уушгины хавдар ихсэх хандлагатай байгааг мэргэжлийн эмч онцлов.