Хавдар судлалын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, оношлогоо эмчилгээний орчин үеийн чиг хандлагыг тодорхойлох эмч нарын олон улсын хурал өнөөдөр эхэллээ. Энэ хуралд Казахстан улсаас гадна Японы “Кансай”, “Вакаяама”, “Жикей”, “Нагоя”, “Кумамото”, Токушимагийн их сургууль, “Точиги” хавдар судлалын төв болон БНСУ-ын “Ёонсей” их сургуулийн хавдрын эмч, профессорууд оролцож, шинэ соргог мэдээлэл, оношлогоо эмчилгээний талаар мэдээлэл солилцож байна. Хорт хавдрын өвчлөлийн өнөөгийн байдлын талаар Хавдар судлалын үндэсний төвийн Эрдэм шинжилгээ, сургалт эрхэлсэн дэд захирал, анагаах ухааны доктор Г.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
-Хорт хавдрын өвчлөл өнөөдөр манай улсад ямар түвшинд байна вэ?
-Монголд төдийгүй дэлхий дахинд хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байна. Тухайлбал 2012 онд Дэлхийн хорт хавдрын судалгааны агентлагаас гаргасан мэдээллээр жил бүр 14.1 сая хүн хорт хавдраар шинээр өвчилж, 8.2 сая хүн нас барж байна гэсэн судалгаа гаргасан. Үүнийг гурван жилийн өмнөх байдалтай харьцуулахад өвчлөл 2-3 саяар, нас баралт нэг саяар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Хавдар судлалын үндэсний төвд хавдраар оношлогдсон 13 мянга гаруй хүн эмчийн хяналтан дор эмчилгээ хийлгэж байна.
Дэлхий дахинд уушгины хорт хавдар зонхилж, жил бүр 1.8 сая хүн нас барж байна. Манай улсад ч сүүлийн жилүүдэд уушгины хорт хавдрын өвчлөл ихсэх хандлагатай байнгаа. Судалгаа хийгээд үзэхэд уушгины хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 90 хувьд нь архаг тамхичид байна. Дэлхий дахинд ч уушгины хорт хавдрын 90 гаруй хувь нь архаг тамхидалтаас үүдсэн гэсэн судалгаа гарсан байдаг.
-Монгол орны хувьд элэгний хорт хавдар тэргүүлж байгаа?
-Тухайлбал, өнгөрсөн жил 5200 гаруй хүн хорт хавдраар шинээр оношлуулснаас 40 гаруй хувь нь элэгний хорт хавдартай байгаа юм. Хоёрдугаарт, ходоодны хорт хавдраар 18-20 хувь нь өвчилж байна. Дараагийн байрыг уушги, умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна.
-Манайд хавдраар шинээр оношлуулсан хүмүүсийн дийлэнх нь өвчин нь даамжирсан хойно эмнэлэгт ханддаг гэх таагүй мэдээлэл бий?
-Хавдраар шинээр оношлуулж байгаа 5000 гаруй хүний 80 орчим хувь нь өвчин даамжирч, 3-4 дүгээр шатандаа орсон хойно эмнэлэгт ирж байна. Энэ байдал яагаад өөрчлөгдөхгүй байна гэхээр хорт хавдар эхэлж байхдаа огт мэдэгддэггүй. Ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй учир иргэд эмнэлэгт ханддаггүй.
Хавдраар өвчлөгчдийн дийлэнх нь 40-65 насныхан байгаа юм. Тиймээс 40-өөс дээш насны хүн жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт орж, эрүүл эсэхээ магадалж байх хэрэгтэй. Элэгний хорт хавдрын дараа хоёрдугаарт ордог умайн хүзүүний хорт хавдрын ул суурь тавигдсанаас хойш 15-20 жилийн дараа шинж тэмдэг нь мэдэгддэг. Эмэгтэйчүүдийн жилд нэг удаа эмчид үзүүлж, эсийн шинжилгээ өгч байх нь чухал.
-Аймаг, дүүргийн эмнэлгүүдэд хавдрын оношлогоо хийлгэх боломжтой юу?
-Аймаг, дүүргийн эмнэлгүүдэд ЭХО оношлогоо болон хавдрын зарим шинжилгээг хийх, ходоод дурандах, рентген шинжилгээ хийлгэж уушгины хорт хавдрыг илрүүлэх боломжтой.
Хоёр дахь шатлалын эмнэлгүүдэд хавдар байж болзошгүй эхний оношийг тавиад, Хавдар судлалын үндэсний төв рүү шилжүүлдэг. Өрхийн эмнэлгүүд умайн хүзүүний болон хөхний хорт хавдрын эхний шинж тэмдгийг илрүүлэх шинжилгээг хийдэг.
–Манай улсад хорт хавдрын эмчилгээг хэчнээн хүн хийлгэж байгаа вэ?
-Монгол Улсад хавдраар оношлогдсон 13 мянга гаруй хүн эмчийн хяналтан дор эмчилгээ хийлгэж байгаа. Улсын хэмжээнд хавдрын эмчийн хүрэлцээ муу. Ер нь жил болгон онош тодруулахаар Хавдар судлалын үндэсний төвд 90 гаруй мянган хүн ханддаг ба 8000 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Хавдар судлалын үндэсний төвийн хэмжээнд 215-хан ортой. Орны хүрэлцээ тааруу учир хүлээгдэл их үүсдэг, иргэдэд чирэгдэл учруулдаг тал бий. Ийм ачаалалтай байхад эмч нарын тоо, эмчилгээнд зарцуулдаг санхүүжилт хэвээрээ л байгаа нь анхаарал татсан асуудал юм.