Нийслэлийн орон сууцны хороолол дотор болон нийтийн зам талбай орчмын таван байршилд энэ онд нийт 3.5 км борооны ус зайлуулах шугам хоолойг угсарч, дуусгажээ. Энэ ажилд Замын сангийн хөрөнгөөс 2.6 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Чингэлтэй дүүргийн I хороо, Жуулчны гудамжаас Жигжиджавын гудамж орчимд “Наран тойром” ХХК, Баянгол дүүргийн III хороо, Төмөр замын ЗЦГ, “Ган зам” зочид буудлын орчимд “Нэмэх сүлжээ” ХХК, Баянзүрх дүүргийн ХХIII хороолол, 21 дүгээр байр орчимд “Гэрэлт ой” ХХК, Чингэлтэй дүүргийн V,VI хорооны нутаг дэвсгэрт “Есөн талст оргил констракшн” ХХК, Амгалан-Ботаникийн троллейбусны эцсийн буудлаас Улиастайн гүүр хүртэл “Набсан” ХХК тус тус борооны ус зайлуулах шугам хоолойг суурилуулж дуусгажээ.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар эдгээр ажлын тендер зохион байгуулалтыг 3-5 дугаар сард багтаан дуусгаснаар ажил түргэн шуурхай гүйцэтгэх боломжоор хангасан байна.Ингэснээр борооны ус тогтохгүй, шавар шалбааг үүсэж, нарийн тоос шороо босохооргүй болсон тухай Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.