Оны эхний найман сарын байдлаар улсын төсвийн орлого төлөвлөсөн дүнгээс 623.4 тэрбум төгрөгөөр тасарчээ. Тиймээс яаралтай биш зарим бараа, ажил үйлчилгээний зардлыг хумихаар шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан байна.
Энэ хүрээнд есдүгээр сарын 19-нөөс хойш гэрээ байгуулсан бараа, ажил, үйлчилгээний санхүүжилтийг энэ онд олгохгүй байх, төсөвт байгууллагуудын санхүүжилтийн болон зарцуулалтын мөнгөн хөрөнгийг бууруулж олгох, шинээр өр төлбөр үүсгэхгүй байхыг Сангийн сайд, Төсвийн бүх шатны эрх захирагч нарт даалгалаа.
Зургадугаар сарын 15-ны дотор хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг дүгнэж, ажлыг нь эхлүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт Засгийн газраас даалгасан. Гэвч энэ сарын 16-ны байдлаар 85.6 тэрбум төгрөгийн дүнтэй хөрөнгө оруулалтын 75 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тендер зарлагдаагүй, гэрээ байгуулагдаагүй, ажил нь эхлээгүй байна.
Хэдий гэрээ байгуулж ажлыг нь эхлүүлсэн ч барилга угсралтын технологийн горим, стандартын шаардлагын дагуу гүйцэтгэх хугацаа хязгаарлагдмал болсон учир ийнхүү тендер зарлах, гэрээ байгуулах хугацааг тасалбар болгожээ. Өнгөрсөн онд төсвийн худалдан авах ажиллагааг наймдугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болгож байсан аж.