Дэлхийн худалдааны ихэр цамхгаас утаа суунаглаж, Пентагоны чулууг зөөж байхад хүмүүст, ялангуяа Америкчуудад алан хядагч гэхээр ганц нэр л санаанд нь орж ирж байлаа. Энэ бол АЛЬ КАЙДА.
Цаг цагаараа байдаггүйн адил алан хядагчид ч өөрчлөгджээ. Нийгмийн хамгийн аюултай дайсан Осама Бин Ладенийг Нэгдсэн улсын цэргүүд 2011 онд Пакистанд орогнож байхад нь хөнөөлөө. Түүний удирдаж асан бүлэглэл одоо нэгэнт тэргүүлэхээ больжээ.
Одоо бүлгийн удирдах албан тушаалыг хашиж байгаа Аяман ал-Завахири үе үе мэдэгдэл хийдэг ч бусад алан хядагчидтай адил дэлхий нийтийн анхаарал, хэвлэл мэдээллийн тэргүүн нүүрэнд гарахаа болиод удаж байна. Уэстгейтийн Их Дэлгүүрийн үймээн, Ливид алуулсан Нэгдсэн улсын элчин сайд гээд энэ бүхэнд Аль Кайда бүлгийн нэрийг ч дурдалгүй өнгөрсөн. Товчхон хэлэхэд өнөөдөр Ал-Кайда олон өрсөлдөгчтэй болжээ. Тэдний ихэнх нь олон жилийн түүхтэй энэ бүлгээс жишээ аван байгуулагдсан төдийгүй хоорондоо хамтран ажилладаг болсон.
Нэгдсэн улсын Төрийн Департментаас тодорхойлсон “Олон улсын алан хядах бүлгүүд” жагсаалтад нийт 59 бүлэг бичигджээ. 13 жилийн өмнө болсон 9 дүгээр сарын 11-ний аймшигт хэргийн дараа босож ирсэн бүлгүүд эдний дунд олон бий. Барууны орнууд болон АНУ-ын тэмцсээр байгаа алан хядагч бүлгүүд гэж хэн бэ? Хамгийн том бүлгүүдийнх нь тухай товч танилцуулъя.
АЙСИС
Алан хядах бүлгүүд дайсандаа үзэн ядалтаа хэрхэн харуулах ёстой вэ? Зорилгынхоо төлөө юу ч хийж чадна гэдгээ хэрхэн харуулах вэ? Яг л АЙСИС шиг байх хэрэгтэй.
2004 онд анх Төрийн Департментийн жагсаалтад ороход энэ бүлгийг Абу Мусаб ал-Заркави удирдаж байлаа. Харин Иракын Аль Кайда гэж нэрлэгдэж байсан бүлгийнхэн Нэгдсэн улс болон түүний холбоотон орнуудын цэргийн баазууд руу дайрч, албаныхныг хөнөөж байснаас гадна барьцаалсан хүмүүсийнхээ толгойг авдаг байв. Энэ бүлэг Ирак-Сирийн Исламын улс гэгч нэрээр гарч ирэхдээ шинэ даалгавар авчээ.
Тэд бүрэн эрхт Халифыг бүтээхийг хүсэж байна. Хэдий хүчирхэгжиж байгаа, хэдий Ирак, Сирид байгаа хүмүүсийн зүрхэнд шар ус хуруулдаг болсон ч Америк сэтгүүлчдийн амийг хөнөөсний дараа АНУ-ын засгийн газар тэднийг газрын хөрснөөс бүрэн арчих том ажилд ханцуй шамлан орсон юм.
АЛЬ-ШАБАБ
Аль-Шабаб буюу Арабаар “Залуу үе” гэсэн утгатай энэ бүлэг 2000-аад оны эхээр Бин Ладений санхүүжүүлэн босгосон аль-Иттихад аль-Ислами бүлгийн хөрсөн дээр босч ирлээ. Тэдний туйлын зорилго нь Сомалид Исламын Эмират улс байгуулах. Харин 2006 онд Исламын шүүхийн холбоо гэгч бүлэгтэй хамтран ажиллах болж, ойр орчмын орнууддаа аюулын харанга дэлдэж эхэллээ. Зүүн Африкийн орнуудыг гол байгаа болгосон энэ бүлгийн тэргүүн Ахмед Годане 2012 онд өөрсдийгөө “Аль Кайдатай хамт журамт цэргүүд шиг алхах болно” гэж мэдэгдэв. Үүнийхээ өмнө Аль-Шабаб 2010 оны Дэлхийн Хөл Бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж байхад Угандад дараалсан хоёр дэлбэрэлт зохион байгуулж, 70 гаруй хүний амийг хороолоо. Гэтэл энэ зөвхөн эхлэл байсан юм.
Өнгөрсөн оны есдүгээр сард Аль-Шабабын цэргүүд Нигерийн нийслэл Наиробид байрлах Их Дэлгүүрт халдан, 67 хүний амь насыг бүрэлгэсэн. Хэдийгээр АНУ тус бүлгийг шууд онилдоггүй ч энэ бүх үйлдлийнх нь дараа анхааралдаа авах ёстой гэдгээ ойлгосон юм. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын нэгний өдөр Америкийн цэргүүд Сомалид агаараас дайрч, Аль-Шабабын удирдагч Ахмед Годанийг хөнөөсөн тухай Пентагон мэдэгдсэн байна.
БОКО ХАРАМ
Боко Харам гэдэг нэр ялангуяа Барууныханд илүү танил бас ойлгомжтой. Учир нь энэ үгийг орчуулбал “Барууны боловсрол хориотой” гэсэн утгатай. Гэвч энэ бүлэг боловсролыг шинэчлэх биш аллага, дэлбэрэлт зохион байгуулах, хүмүүсийг олноор нь хулгайлах гэх мэт үйл ажиллагаа явуулдаг.
Өдгөөгөөс 12 жилийн өмнө Мухаммед Юсуф гэгч Боко Харам бүлэглэлийг байгуулсан нь Нигерт цэвэр цусны Исламын бүлэг байгуулах хүслээ гүйцээсэн явдал байлаа. 2009 онд цагдаа нар түүнийг хөнөөсний дараа бүлгийнхний эрч хүч сулрах биш харин ч нэмэгджээ.
2010 онд бүлгийн тэргүүлэгч болсон Абубакар Шекау Аль Кайда бүлэгтэй хамсаатан болж, барууныхныг айлгаж эхэлсэн юм. Энэ нь ч тэдний үйл ажиллагааны цар хүрээг нэмж, НҮБ-ын байгууламжид байсан 25 хүнийг амиа золиослогч хороосон байна.
Боко Харамын хийдэг зүйлсийг цөөн үгээр тайлбарлахад “алдаг, шатаадаг, хулгайлдаг”. Бусад террорист бүлгүүдтэй харьцуулахад Боко Харам дэндүү олон дайсантай. Христийн шашинтнууд, эрх баригчид, цэргүүд, бусдад өөрийн итгэл үнэмшлээ илт тулган шаарддаггүй Исламын шашинтнууд.
Нэгдсэн улсын Засгийн газар Шекаугийн толгойд 7 сая доллар амлаж, Нигерийн засгийн газарт санхүү болон зэр зэвсгээр тусалсаар байна.
АЛЬ КАЙДА
Жагсаалтын хамгийн алдартай, гэхдээ сүүлийн хэдэн жил үйл ажиллагаа нь эрс буурсан бүлэг бол Аль Кайдаг. Энэ үгийн утга нь Арабаар “үндэс, суурь”. Олон зүйл дээр Аль Кайда бүлгийн нэрний утга бусад террористууд ялангуяа Суннитийн талыг баримтлагч хэт даврагсдад томоохон өдөөлт болсон юм.
Аль Кайда бүлгийн үүсгэн байгуулагдсан газар нь Афганистан байлаа. Учир нь энд Арабууд Зөвлөлтийн цэргүүдтэй болон засгийн газартайгаа тэмцэж байсан юм. Харин үүсгэн байгуулагч Бин Ладен Саудын Арабаас гаралтай. Энэ бүлгийн гол зорилго нь Исламын бүрэн эрхт Халифыг бүтээж, замдаа хөндөлссөн бүхнийг устгах. Халиф нь арабаар удам залгамжлагч гэсэн утгатай. Илүү тодорхой тайлбарлавал номлогч Мухаммедийн залгамж халаа юм. Мухаммедийг таалал төгссөнөөс хойш өнөөдрийг хүртэл дөрвөн Халиф байсан бөгөөд АЙСИС өөрсдийгөө шинээр Халиф гэж өргөмжлөөд байна.
Тэгвэл Аль Кайда бүлэг 1989 онд Зөвлөлт холбоот улс Афганистанаас гарсны дараа АНУ-ыг өөрсдийн заналт дайснаар зарласан юм. Учир нь Нэгдсэн улсын цэргүүд Саудын Араб болон Иракт хүч түрэн орсон байлаа.
1996 онд Бин Ладен Нэгдсэн Улсын эсрэг “Ариун дайн” зарлав. Хоёр жилийн дараа тэрээр одоогийн бүлгийн толгойлогч Аяман Ал-Завахиригийн хамт бүх муслимчууд Америкчуудыг дэлхийн хаана ч байсан хөнөөх ёстой гэсэн зарлиг гаргасан юм. Америкчууд гэдэгт нь цэргүүд, улс төрчид, эрх баригчид, энгийн иргэд хүртэл багтжээ.
Аль Кайда бүлгийн хамгийн анхны томоохон халдлага нь 1993 онд Дэлхийн худалдааны төвийг дэлбэлсэн явдал байв. Энэ халдлагын улмаас зургаан хүн нас барсан бол найман жилийн дараа иргэний агаарын тээврийн онгоц ашиглан Ихэр худалдааны төвийг нурааж, Пентагон руу дайрсан юм. 1993 оны халдлага нь Аль Кайда Нэгдсэн улсад халдлага зохион байгуулах хүсэлтэй, түүнийгээ ч гүйцэлдүүлэх чадалтайг баталсан хэрэг байв.
Харин дараа нь Саудын Арабад байрлаж байсан АНУ-ын цэргийн бааз руу халджээ. 1998 онд Кени, Танзанид болсон хоёр бөмбөгдөлтийн улмаас 220 гаруй хүн амиа алджээ. 2005 оны долдугаар сард Лондонд болсон халдлагын үеэр 52 хүн амиа алдсан юм.
Харин Аль Завахири үүний дараа “Бурхны тааллаар ахин олон дайралт болно. Бидний хэлэх гэсэн санаа тун ойлгомжтой. Та нар тун удахгүй 2001 онд Нью Иорк, Вашигтонд харсантай харьцуулах аргагүй зүйл харна” гэж заналхийлсэн юм.
Гэхдээ Аль Кайда үүнээс хойш АНУ болон Барууны орнуудад шууд халдалгүй өдийг хүрч байна. 2011 онд Бин Ладен Америкийн цэргүүдэд алагдсаны дараа ч тэд нам гүм байсан юм.