Үндэсний супер лигийн шинэ улирлын тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 10-нд нээлтээ хийнэ. Үүнтэй холбоотойгоор Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос олон ажил хийж байгаа юм байна.
Тухайлбал, Үндэсний супер лигт тоглох легионер тоглогчдыг сонгон шалгаруулах нээлттэй бэлтгэл, тэмцээнийг АНУ-ын Нью-Йорк хотын “Бруклин центр”-т энэ сарын 28-нд зохион байгуулахаар болжээ.
Сүүлийн жилүүдэд лигт ур чадвар сайтай гадаадын тамирчид, легионер тоглогчдын тоо нэмэгдэж байгаагаас гадна Монголын лигийн тэмцээнд тоглох хүсэлтээ илэрхийлсэн гадаадын, тэр дундаа АНУ-ын легионер тоглогчдын тоо нэмэгдэж байгаа аж.
Тиймээс дээрх сонгон шалгаруулалтыг зохион явуулахаар болжээ. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд Үндэсний супер лигийн багийн эзэд, дасгалжуулагчид, менежерүүдээс гадна МҮСБХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэ, гүйцэтгэх захирал С.Тулга нар оролцох юм байна.
Б.Дулам