Арьсан эдлэлийн худалдаа буурч, мөнгөн тэмдэгтийн ханш хэлбэлзэх болсноос дэлхийн хамгийн том загварын ордны нэг, Италийн алдарт “Прада” брэндийн орлого 20 хувиар багасчээ.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар тус компанийн орлого өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад бараг 21 хувиар буурч, 244 сая евро буюу 314 сая ам.доллар болсон гэнэ. Уг мэдээлэл цацагдахаас өмнө “Прада”-гийн хувьцаа Хонконгод 1.3 хувиар уруудсан нь сүүлийн хоёр жил байгаагүй сул үзүүлэлт байжээ.
Ер нь орлого нь хамгийн их буурсан салбарууд нь Европ, Азид байгаа аж. Дээр дурдсан хугацаанд “Прада”-гийн дээд зэргийн арьсан эдлэлийн худалдаа 1.4 хувиар багассан ч гутал, энгийн хувцас, тэр дундаа эрчүүдийн хувцасны худалдаа 19 хувиар өссөн нь нэг талаар эрчүүд гадаад байдалдаа анхаарах болсны, нөгөө талаар олон улсад худалдан авах чадвар буурч, хүмүүс энгийн зүйлс илүүтэй сонирхох болсны нотолгоо болж байна гэж эдийн засагчид дүгнэжээ.