Зуслангийн таван байршилд газар өмчлүүлэхээр болсон. Тэгвэл ямар шаардлага хангасан иргэд зуслангийн газар өмчилж болох талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын хэвлэл мэдээлэл олон нийтийн харилцах мэргэжилтэн Л.Баянбатаас тодрууллаа.
-Зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлэхээр болсон гэсэн. Ер нь өмнө нь ингэж зуслангийн газар өмчлүүлж байсан уу?
-Нийслэлийн ИТХ-ын 2014 оны зургадугаар сарын 20-ны 101 тоот тогтоолоор зуслангийн таван байршлын хаягийн зургийг батлуулсан. Ийнхүү зуслангийн газрыг айл өрхүүдэд нь өмчлүүлэх ажил нь анх удаа хийгдэж байгаа юм.
Өмнө нь зуслангийн газрыг иргэн аж ахуй нэгж, айл өрхүүдэд өмчлүүлдэггүй байсан. Харин энэ жилээс цахим хэлбэрээр иргэд шинээр газар олгож байгаатай холбоотойгоор зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлэхээр болсон байгаа.
-Зусланд өмчлүүлэхээр төлөвлөөд байгаа хэчнээн байршил байгаа вэ?
-Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас өмчлүүлэх газрын хэсэгчилсэн төлөвлөгөө гаргаж өгсөн. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн XV хорооны Ар хустай, мөн XX хорооны Цолмон, Цээн, Чингэлтэй дүүргийн XIX хорооны Жигжид, Яргайт гэсэн таван байршилд газар өмчлүүлэхээр болсон. Тиймээс иргэд тухайн газрынхаа бичиг баримтыг бүрдүүлж, ямар нэгэн зөрчил байвал арилгаж, харьяа дүүрэгтээ хандаж, газраа өмчилөж авах боломжтой болж байгаа.
Жигжид, Яргайт, Ар хустай, Цолмон, Цээн гэсэн таван байршилд нийтдээ 2453 иргэн тухайн зуслангийн газраа өмчилж авах боломжтой гэсэн урьдчилсан судалгаа гарчихсан байгаа.
-Иргэд юунд анхаарах шаардлагатай вэ? Ихэвчлэн ямар зөрчил гарч байгаа бол?
-Газар өмчлөх иргэд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Тухайн зуслангийн газрынхаа кадастрын зурагт ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй байх хэрэгтэй. Түүчлэн бичиг баримт зөрчилгүй байх нь чухал.
Хэрэв бичиг баримтын зөрчилгүй байвал дүүргүүд бичиг баримтыг хүлээн авч байгаа. Харин ямар нэгэн зөрчилтэй байвал харьяа дүүрэгтээ хандаж, хэрхэн зөрчлөө арилгах талаар зөвлөгөө аваад арилгасан тохиолдолд газар өмчлөх боломж нь бүрэн нээгдэнэ.
-Газар өмчилж авах хүсэлтэй иргэд ямар баримт бичиг бүртгүүлэх шаардлагатай вэ?
-Шинээр газар авах хүсэлтэй байгаа иргэдийг бүртгэхгүй. Өөрөөр хэлбэл, зуслангийн газар өмчлөх иргэд заавал эзэмших эрхтэй байхаас гадна хуулийн дагуу ганцхан удаа газар өмчлөх эрхтэй гэдгээ анхаарах хэрэгтэй. Тэгээд ч Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн зуслангийн газруудын газрын нөөц дуучихсан байгаа. Иймээс шинээр бүртгэл ажил явагдахгүй гэсэн үг.
Өмнө нь амьдарч байсан эзэмших эрхтэй иргэд өмчлийн гэрчилгээгээр солих ажил явагдаж байгаа юм. Энэхүү ажлын хажуугаар нэг томоохон ажил хийгдэнэ. Энэ нь зуслангийн газрын зохион байгуулалт нэлээд замбараагүй байдаг.
Тухайлбал, орц гарц хаасан дураараа сунгасан, гуу жалга, үерийн ам руу хаашаа сунгасан байдаг. Тиймээс ч гал болон түргэний машин гэх түргэн шуурхай дуудлагатай машин орж гаргахад маш хүндрэлтэй байдаг. Иймээс газар өмчлөлийн хажуугаар орц гарцыг чөлөөх ажил мөн хийгдэнэ.
-Тэгвэл гэр бүлийн зориулалтаар газар өмчилсөн иргэд хамрагдах боломжгүй гэсэн үг үү?
-Тиймээ. Гэр бүлийн зориулалтаар газар өмчилсөн иргэд зуслангийн газрыг өмчлөхгүй. Хуулиндаа ганцхан удаа газар өмчилнө гэж заасан. Харин эзэмших эрхтэй хашаа, байшин худалдаж аваад өмчлөх эрхтэй болж болно.
-Газар өмчлөх иргэдийн судалгаа гарсан уу. Нийтдээ хэчнээн иргэн газраа өмчлөх вэ?
-Жигжид, Яргайт, Ар хустай, Цолмон, Цээн гэсэн таван байршилд нийтдээ 2453 иргэн тухайн зуслангийн газраа өмчилж авах боломжтой гэсэн урьдчилсан судалгаа гарчихсан байгаа. Энэхүү урьдчилсан судалгааг газар өмчлөлийн менежментийн хэлтэсээс гаргасан. Одоогоор зөрчилгүй иргэдийн бичиг баримтыг аваад эхэлчихсэн байгаа.
Ж.Отгонмягмар