БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны дарга, Олон улсын харилцааны хэлтсийн дарга Кан Сөг Жү тэргүүтэй төлөөлөгчид МАН болон АН-ын урилгаар энэ сарын 19-21-ний өдрүүдэд Монголд айлчилсан.
Айлчлалын хүрээнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн, МАН-ын Хангайн бүс хариуцсан нарийн бичгийн дарга О.Содбилэг, МАН-ын Нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй, МАН-ын Намын байгуулалт, Стратеги төлөвлөлтийн газрын дарга А.Ариунзаяа нар зочид төлөөлөгчдийг хүлээж авч уулзжээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат БНАСАУ болон Монгол Улсын хооронд найрсаг харилцаа тогтоход хоёр намын хамтын ажиллагаа ихээхэн хувь нэмэр оруулж ирснийг дурдаад үүнийг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх нь МАН-ын гадаад харилцааны үндсэн чиг үүрэг гэдгийг онцолсон байна.
Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард БНАСАУ-д албан ёсны айлчлал хийсэн юм. Энэ нь хоёр намын хувьд түүхэнд тэмдэглэхүйц чухал үйл явдал байсныг дуулгаад энэ удаад Хөдөлмөрийн намын төлөөлөгчдийг Тусгаар Тогтнолын Ордноо хүлээн авч буйд баяртай байгаагаа илэхийллээ.
Мөн “Айчлалын үеэр байгуулсан санамж бичиг дурдсанчлан хоёр намын бүх шатны хамтын ажиллагаа өргөжинө гэдэг итгэлтэй байна. Цаашид 60 гаруй жилийн түүхтэй хоёр намын болон улс хоорондын найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө хүч сэтгэлээ зориулж, бүхий л асуудалд ах дүү намын ёсоор дэмжиж ажиллана” хэмээн мэдэгджээ.
Харин БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны дарга, Олон улсын харилцааны хэлтсийн дарга Кан Сөг Жү хоёр намын урилгаар хийж буй энэ удаагийн айлчлалд МАН гол үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцлоод элэгсэг дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлсэн байна.