Олон улсын Төслийн Удирдлагын Институтын (Project Management Institute) Монгол дахь салбарыг PMI Mongolia Chapter -ийг үүсгэн байгуулагчдын нэг, Оюутолгой төслийн IT ахлах менежер Д.Тулгатай ярилцлаа.
-Төсөл гэх үг Монголчуудын үгийн санд орж ирэн, цөөнгүй хэрэглэгддэг болсоор удлаа. Төсөл гэх үйл явц дотроо юуг агуулдаг, ямар үе шаттай байдаг талаар товч хариулт өгөөч?
-Төслийн сонгодог ойлголт нь эхлэл, төгсгөлтэй, бодит үр дүн гаргадаг үйл явцыг хэлдэг. Жишээ нь, байшин будах нь тухайн хүний хувьд төсөл. Яагаад гэвэл эхэлнэ, дуусна. Будаад дууссаны дараа өнгө нь өөрчлөгдсөн байх учраас үр дүн гарсан. Энэ төслөө хэр зөв тооцоолж, эрсдэлийг нь үнэлж, төлөвлөгөө гаргаснаас хамаараад хоёр хоногт эсвэл хоёр долоо хоногт дуусгаж магадгүй. Энийг л цэгцтэйгээр удирдан зохион байгуулах, амжилттай дуусгахад хэрэгцээтэй бүхий л зааварчилгаа нь төсөл юм.
-PMI байгууллагын талаар танилцуулахгүй юу?
-PMI буюу Project Management Institute нь төрийн бус, мэргэжлийн байгууллага бөгөөд 1969 онд АНУ-д анх байгуулагдсан. PMI нь төслийн удирдлагын үндэс суурийг тодорхой болгож, төслийн төлөвлөгөө гүйцэтгэлийн хяналтыг амжилтанд хүргэхийн төлөөх мэдлэгийн цогцыг бий болгосон юм. PMI олон улсын байгууллага нь төслийн менежментийн чиглэлээр стандарт гаргадаг дэлхий дээрх хамгийн том байгууллага. Нэр хүнд өндөртэй, олон оронд салбартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат олгодог, зөвлөмжүүд гаргадаг. Ази тивд гэхэд есөн оронд үйл ажиллагаа явуулдаг.
-Энэ байгууллагыг монголд хэзээ, хэн байгуулсан юм бол?
-Бидний хэдэн төслийн менежер залуус сайн дураараа, ажлынхаа хажуугаар цаг зав гарган хоёр жил хөөцөлдсөний эцэст энэ 2014 оны зургаадугаар сард Монгол дахь салбарыг нь албан ёсоор байгуулсан. PMI-ийн сайт руу нь ороод харвал Mongolian Chapter гээд байгаа. Миний хувьд удирдах зөвлөлд нь гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Залуу хүн учир улсдаа юм хийе, эрч хүчээ зориулья, хамт ажиллаж байгаа мэдлэг чадвар өндөртэй олон улсын байгууллагын мэргэжилтнүүдээс юм сурья гэж бодсон. Тийм болохоор биднийг PMI-ийг монголд нэвтрүүлэх гэж байгаа ашгийн бус сэтгэл зүрхээрээ явж байгаа сайн дурын хүмүүс гэж ойлгож болно.
-Энэ байгууллагын давуу тал нь юу вэ?
-PMI-ийн гол давуу тал нь PMBOK гэх төслийн менежментийн стандартын зааварчилгаа ном гаргадаг. Энэний дагуу ажиллахад дэлхийн хаана ч очсон төслийн царааг бүрэн ойлгож “нэг хэлээр” ярина гэсэн үг. Яагаад гэвэл дэлхийн нийт улс орны 60-70 хувь нь энэхүү стандартыг хэрэгжүүлдэг юм. Монголын төслийн менежментийн стандарт ч энэ дээр суурилагдсан. 20, 60 жилийн хугацаатай төсөл байсан ч, хоёр долоо хоногт хэрэгжүүлэх байшин будах төсөл байсан ч энэ зааварчилгааг ашиглаж болдог. Энийг мэддэг болж, ойлголт авснаараа ямар ч ажлыг богино хугацаанд, үр ашиг өндөртэйгээр хийж сурах боломжийг олж авдаг. Манай улсад ирээд ажиллаж байгаа гадны мэргэжилтнүүд, манай улсын мэргэжилтнүүдийн ажилд хандаж байгаа байдлаар л үүний ялгааг олж харж болно. Бид ядаж зам, барилгаа цагт нь, тооцоолсон төсөвтөө багтааж барьдаг болмоор байгаа юм.
Мөн PMI-аас “Project Management Professional” буюу PMP сертификат олгодог бөгөөд энэ сертификаттай байхад дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгддөг. Манай томоохон компаниуд энэ сертификатыг авахын тулд гадны улс орнууд руу их явж байх шиг байна. Ингэхэд бэлтгэл сургуулилтад нь явна, шалгалт гээд зардал их өндөр. Тийм учраас яваандаа монголд энэ үйл ажиллагааг явуулдаг болвол олон хүнд хүртээмжтэй болох болов уу гэсэн бодолтой байгаа.
-Манайхан их сайн багшийг захирал болох ёстой, их сайн эмчийг сайд болох ёстой гэдэг. Сайн мэргэжилтэн хүн сайн менежерээс юугаараа ялгаатай вэ?
-Төслийн менежмент гэдэг нарийн шинжлэх ухаан. Энд мэргэжлийн хүн хэрэгтэй. Зам сайн барьдаг хүн тэр төслийг удирдаад явахад болохгүй байна гэдэг нь харагдаад байгаа юм. Ялангуяа би өөрөө том жижиг олон төсөл дээр ажиллаж байсны хувьд энийг маш сайн мэдэрсэн. Сайн төслийн менежерүүд тухайн төслийг нэг жилд багтаан дуусгах уу, гурван жил болгох уу, нэг сая долларт багтаах уу, 10 сая доллар гаргах уу гэдгийг шийддэг. Энэ бол төслийн менежерийн ур чадвар, тэрийг хүлээн зөвшөөрч буй бусад удирдлагын ойлголттой хамаатай. Төслийн менежмент нь маш олон зүйлээс бүрдэнэ. Эрсдэлийн удирдлага, багийн гишүүдтэйгээ болон гадаад харилцаагаа бий болгох гэх мэт олон элемент нь тухайн мэргэжилтэнд заавал байх албагүй чадварууд юм. Төслийн менежментийн сургалтанд суугаад стандартыг нь судлаад үзэх юм бол энэ олон чадварыг эзэмших болно. Нарийн мэргэжлийн хүн сайн манлайлагч, менежер байж болно. Гэхдээ албагүй л гэсэн үг.
-Удахгүй буюу аравдугаар сарын 03-нд анхны бага хурлаа хийх гэж байгаа гэж сонссон?
-Бид энэ жил албан ёсны зөвшөөрлөө авсан учраас 2014 ондоо багтаж анхныхаа мэргэжлийн бага хурлыг хийхээр зорьсон. Албан ёсоор PMI гэж байгууллагынхаа талаар мэдээлэл өгч, Монгол улс албан ёсны нэг гишүүн нь боллоо шүү гэдгийг азийн салбарт зарлан тунхаглая гэж бодсон. Мөн төслийн менежмент хийж байгаа хүмүүсээ цуглуулж ярилцья. Том том төсөл монголд хэрэгжүүлсэн хүмүүсийн болон олон улсын PMI мэргэжилтнүүдийн үгийг сонсьё. Ер нь улс улсын салбарууд нь жилд нэгээс хоёр удаа бага хурал хийдэг. Манай удирдах зөвлөл азийн улсуудын бага хуралд оролцож туршлага солилцсон.
-Монголд Төслийн менежментийг хэрэгжүүлэхэд учирч болох саад бэрхшээлийг та бүхэн харсан уу?
-Би Монголчуудыг бусдаас өөр гэдэг ярианд итгэдэггүй. Бид өөр хүмүүс биш адилхан л хүн. Гагцхүү суралцах, хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй байна.
-Та бүхэн сайн дураараа нэгдсэн залуус гэсэн. Тэгэхээр энэ байгууллагат бусад хүн бас сайн дураараа нэгдэж болох уу?
-Болно. Сар бүр бид цуглан ярилцдаг. Харилцан туршлагаа солилцож, төслүүдээ хэрхэн хийсэн талаараа ярилцдаг. Энэ уулзалт нь чөлөөтэй бөгөөд хэн ч очиж болдог. Нөхцөл байдал үргэлж солигддог энэ үед бид хоорондоо уулзаж, мэдээллээ солилцож байх нь бидний ажилд ихээхэн дэм болдог юм.
“Хөгжиж буй эдийн засаг дахь төслийн удирдлага” анхны суулга уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү.