Улаанбаатар хотыг камержуулаад байна гэх хэдий ч ямар “ид шидтэй” гэдгийг нийслэлчүүд бүрэн утгаар нь мэдрээгүй л байна. Гэтэл Дархан хотын иргэд аль хэдийн камержуулалтын ашиг тусыг мэдэрчихжээ. Учир нь хэн нэгний нүднээс далд хийсэн иргэдийн буруу үйлдэл бүр нь цагдаагийн байгууллагын нүд, чих болсон камерт өртөхгүй байна гэж үгүй гэнэ.
Яагаад гэвэл Дархан хот замын уулзвар, олон нийтийн үйлчилгээний газар, зах, хөл хөдөлгөөн ихтэй гудамж талбай орчмыг Төрийн үйлчилгээний хяналтын нэгдсэн системийн 128 ширхэг камер хянаж байдаг. Харин хотын хяналтын 114, тусгай зориулалтын 14 камер байгаагаас нэг чигийн хөдөлгөөнтэй 63, хөдөлгөөнт 51 камер. Тусгай зориулалтын камераар хотоос гарах болон хотын аль нэг постоор нэвтэрч буй тээврийн хэрэгслийг хянадаг юм билээ. Ийнхүү камержуулах нь олон талын ашигтай.
Тухайлбал, эрэн сурвалжилж буй этгээдийг камерт таниулсан үед тухайн этгээд Дархан хотод орж ирсэн л бол төхөөрөмжөөс шууд дохио өгч, түүнийг барих боломжтой. Гэхдээ адил царайтай л бол дохиог өгдөг гэж ойлгож болохгүй. Илрүүлэлт 97 хувиас дээш буюу уг этгээдийн царай, зүс, содон шинж тэмдэг камерт таниулсантай баталгаатай таарсан үед л дохио өгдөг гэсэн. Түүнчлэн тусгай дугаарын 101, 102, 103 дугаарын утсанд ирж буй дуудлагыг бичиж авахаас гадна камерын бичлэгийг архивладаг байна.
Тиймээс ч таксинд эд зүйлээ мартаж буусан иргэд камерын бичлэгийг шүүлгүүлэх нь ихэссэн аж. Тухайлбал, өнгөрөгч нэгдүгээр сараас хойш 500 орчим иргэдийн өргөдлийг хүлээн авч камерын бичлэг шалган үйлчилж, эд зүйлийг нь олж өгсөн байгаа юм. Дархан хотыг камержуулсанаас хойш булан, тохойд бие засах, зөвшөөрөлгүй газар хог хаях, халаасны хулгай, гэмт хэрэг зөрчлийн зарим үйлдлүүд эрс багассан гэсэн судалгаа гарсан байна.
Учир нь тухайн иргэн ямар нэгэн байдлаар хог хаясан, бие зассан бол нөхөн торгууль ногдуулдаг учир камер гэх “хурц нүд”-нээс далдуур зүйл хийж чадахгүй болсон гэсэн үг. Гэтэл нийслэлд камержуулалтыг хийгээгүй биш хийж байгаа. Гэхдээ зөвхөн замын хөдөлгөөний аюулгүй байдалд түлхүү ашиглаад байна. Өөрөөр хэлбэл, төв замын дагуу суурилуулсан хэдэн камераараа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй хүмүүст торгуулийн хуудас явуулах байдлаар ашиглаад л түүнийгээ болоод байна гэж тоогоод сууж байж таарахгүй.
Тэгээд ч халаасны хулгайд өртөх, байгууллага, орон сууц руу нь хэн нэгэн бүдүүлэг этгээд бие засах, таксинд эд зүйлээ мартаж буух зэрэг тохиолдлуудад хайхрамжгүй байсан нийслэлийн иргэн таны хохь болоод хоцорч байгаа. Тиймээс нэгэнт л мөнгө хөрөнгө зараад камержуулалт хийж байгаа юм чинь Дархан хотоос суралцаж, гудамжинд хөглөрөх хог, халаасны хулгай, бусад гэмт хэрэг зөрчлийг салаж яагаад болохгүй гэж.
Түүнчлэн эрэн сурвалжилж буй этгээдийг камерт таниулаад олчихдог тогтолцоог нэвтрүүлчихсэн бол хорих ангиас оргоод байгаа этгээдүүдийг нийслэлийн нутаг дэвсгэрт хэд алхаж амжаагүй байхад нь илрүүлээд, баривчлах боломж байна. Энэ мэт ямар нэгэн зүйлийг бэлгэ тэмдэг байдлаар ашиглах бус техник технологи хөгжсөн эрин зуунд ажиллаж амьдарч байгаагийн хэрэг юу билээ. Камержуулалтыг бүрэн утгаар нь ашиглаж, ид шидийг нь гаргаач.
Ж.Отгонмягмар