Дэлхий орчмын болон гол бүслүүрийн бага гараг, сүүлт од, гамма тэсрэлтийн дараах оптик гэрэл гэх мэт олон чиглэлийн судалгаанд ашиглах боломжтой OWL дуранг өнөөдөр Тавантолгой дахь газар хөдлөлтийн станцыг түшиглэн суурилууллаа.
ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төв ба Солонгосын Одон орон сансар судлалын хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотоос баруун тийш 55 км-т Тавантолгой дахь газар хөдлөлтийн станцыг түшиглэн OWL дуранг суурилуулж байгаа юм.
Тус дуран нь 45 см-ийн голчтой, Ричи-Критьений оптик системтэй, автомат дуран бөгөөд дэлгэгдэж онгойдог хагас бөмбөлгөн дээвэртэй павилонд байрлуулсан. Солонгос улс одоогоор янз бүрийн зориулалттай 15 орчим хиймэл дагуултай бөгөөд Солонгосын тал дээр эдгээр хиймэл дагуулуудыг дагаж мөрдөх, тэр орчмын сансрын хог хаягдлыг ажиглах, мөргөлдөөнөөс үүсэх аюулыг тооцоолох гэх мэт судалгааны ажилд тус дуранг ашиглах юм.
Мөн дуранг дэлхий орчмын болон гол бүслүүрийн бага гараг, сүүлт од, гамма тэсрэлтийн дараах оптик гэрэл гэх мэт олон чиглэлийн судалгаанд ашиглах боломжтой учраас энэ чиглэлээр хамтарсан ажиглалтуудыг хийх, харилцан мэдээлэл солилцох, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зорилтыг тавьж байна.
Мөн өнөөдөр БНСУ-ын төлөөлөгчид Одон орон, геофизикийн судалгааны төвд байрлах "Од эрхсийн ордон"-той танилцах аж.