1. 495 жилийн өмнө 1519 оны есдүгээр сарын 20-ны өдөр 265 хүний бүрэлдэхүүнтэй, 70 их буу ачсан таван хөлөг онгоц Испаниас хөдөлжээ. Тэд “Амтлагчийн арал” гээчийг хайн гарсан гэдэг. Тэд энэ аяллаараа эртний грекүүд хэдийнэ мэддэг байсан, дэлхий бөөрөнхий гэдгийг олж мэджээ.
Энэ багийг Фернандо Магеллан ахалж явсан гэдэг. Таван хөлөг онгоцноос ердөө ганц нь 18 хүнтэй эргэн иржээ. Гэхдээ онгоцон дээр ачсан амтлагч ногоонууд нь тэдэнд 2000 хувийн ашиг авчирсан гэдэг.
2. Гараа эсгэчихсэн үү?
Йод хэрэгтэй. Йод хаанаас үүсэлтэй вэ? Мөн л санамсаргүй тохиолдлоор гарсан. 1811 онд Францын химич Бернар Куртуа нэгэнтээ давс худалдан авч, зүсэн, шатааж үнс гарган хуруу шилэнд хийжээ. Харин лабораторийнх нь ширээн дээр өөр нэг саванд хүхрийн хүчлийн уусмал байсан гэнэ.
Туршилт хийж байх үеэр химичийн мөрөн дээр хайртай муур нь сууж байгаад гэнэт ямар нэг зүйлээс цочсон уу эсвэл хулгана барихаар ухасхийсэн үү ямартай ч гэнэт л үсрэн ширээн дээрх хуруу шилнүүдийг унагачихаж. Ингээд саванд байсан уусмалууд холигдож нил ягаан өнгийн туяатай болон дараа нь гоёмсог талст болон хувирчээ. Ийнхүү тун санаандгүй, бараг л муурын гавьяагаар йод нээгдсэн түүхтэй гэнэ.
3. Данийн иргэн Витус Ионассен Беринг Оросын усан цэрэгт алба хааж байхдаа Хятад руу хүрэх тэнгисийн зам хайж олох даалгавар авчээ. Гэвч тэр олсонгүй. Гэхдээ Колумбтай адилаар Америкийг нээсэн байдаг, мэдээж нөгөө талаас нь буюу дорнод хэсгээс нь хэрхэн хүрэхийг нээж л дээ.
Хамгийн чухал нь түүний экспедици Аляск болон Алеутын арлуудыг нээсэн юм. Беринг аяллынхаа явцад амь үрэгдсэн ч багийнхнаа хохирол багатай буцаасан гэхэд болно. Хөлөгт 75 хүн явснаас 46 нь эргэн иржээ.
4. Британийн химич Александр Флеминг тун эмх цэгцгүй хүн байсан гэдгээрээ алдартай. Тэрбээр нэгэнтээ ханиадны орчин буюу “инфлюэнц”-ийг судалж байжээ. Бактер, вирусний сорьцтой сав суулгыг угаадаггүй, өдөр бүр л 30-40 сав суулга бөөгнөрчихдөг байсан гэнэ.
Ингээд тэрбээр нэгэн удаа долоо хоногийн хугацаатай томилолтонд явжээ. Энэ үеэр Лондонд нэг дулаарч, нэг хүйтэрч, дахин дулаарч, өөрөөр хэлбэл бактер, хөгц үүсэх таатай нөхцөл хэдэнтээ бүрэлдсэн гэдэг.
Флеминг томилолтоос эргэн ирээд нэг аяган дахь хөгц стафилококкийн бактерийг бүгдийг нь устгасныг олж мэджээ. Энэхүү хөгц пенициллин болж, олон сая хүний амийг аварсан юм.
5. Газарзүйн агуу нээлтийн эриний хамгийн алдартай зүтгэлтэн Христофор Колумб ч санаандгүй нээлт хийсэн нэгэн.
“Би эхлээд Чипанга руу, дараа нь Кхатай, тэгээд Энэтхэг рүү сэлж хүрэх төлөвлөгөөтэй байна” гэж Колумб Испанийн хаанд захидал бичиж байжээ. Чипанга гэдэг нь Япон, Кхатай гэдэг нь Хятадыг хэлж байж.
Гэхдээ хоёр сар аялсны эцэст Тортуга, Куб, Гаити арлуудыг нээжээ, өөрөөр хэлбэл Америкийг нээсэн гэсэн үг. Колумб энэ газрыг Энэтхэг гэж нэрлэн, арлуудын оршин суугчдыг энэтхэгчүүд гэж нэрлэж байжээ. Харин Америго гэсэн нэрийг Веспуччи хэмээх луйварчин өгсөн байдаг.