Энэ сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт оршин суух Ц.Б судалгаа авахаар гэрт нь очсон Б. О-г гэртээ олон удаа хутгалан санаатай хөнөөсөн хэрэг гарсан байна. Энэ хэрэгт аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Хэргийг үйлдсэн байж болох Ц.Б аавынхаа хамт амьдардаг бөгөөд 2006 оноос сэтгэцийн өвчнөөр өвчилсөн тул бусдын асрамжинд байдаг байна.
Сэжигтнийг цагдан хорьж байгаа бөгөөд хэргийн газрын үзлэг болон хойшлуулшгүй ажиллагаанд аймгийн прокурор, Цагдаагийн газрын дарга нар оролцож, хяналт тавьж ажиллажээ.
Энэ хэргийн дараа иргэдээс судалгаа авах тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийнхээ багийн холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэж, хамтран зохион байгуулах, ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Орхон аймгийн прокурорын газраас анхааруулж байна.