Нийслэлийн II амаржих газрын эмч, сувилагчид жагсаал хийж байна. Тус амаржих газрыг тойрон өндөр барилгууд баригдсанаас төрөх эмнэлгийн халаалт доголдож, эх нялхас даарах болжээ. 1959 онд ашиглалтад орсон энэ төрөх эмнэлгийн хоёр давхар байшингийн нэг давхрын өрөөнүүд өнгөрсөн өвөл огт халаагүй аж. Тиймээс эмнэлгийн захиргаанаас НЗДТГ, НЭМГ-т хандаж, нэмэлт халаалтын шугам татуулах санхүүжилтийг шийдүүлсэн байна.
Тендерт шалгарсан компани инженерийн шугам сүлжээний зургийн дагуу “Улаанбаатар” их дэлгүүрийн зүүн талын нийтийн эзэмшлийн талбайгаар дулааны шугам татах гэтэл тус дэлгүүрийн удирдлагууд ажлыг нь хийлгэхгүй, 14 хоног саатуулжээ. Шугам татахыг зөвшөөрөхгүй болсон шалтгаанаа дэлгүүрийн удирдлагууд “Манай байгууллагын халаалтад сөргөөр нөлөөлнө” гэж тайлбарлажээ.
Дулааны шугамыг нэмж татахгүй бол өдөрт 40-өөд эх амарждаг, 20 гаруй мэс засал хийдэг, сард 670 гаруй нярайг өлгийдөж авдаг төрөх эмнэлэгт хөлдөх аюул нүүрлээд байна.
Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талын авто зогсоолоор дайрч гарах дулааны шугам дэлгүүрийн халаалтад сөргөөр нөлөөлөхгүй болох техникийн нөхцлийг мэргэжлийн байгууллагын тооцооллоор ОСНААУГ-аас дүгнэлт гаргаж өгсөн боловч эсэргүүцсээр байгаа аж.
Дулааны шугамыг нэмж татахгүй л бол өдөрт 40-өөд эх амарждаг, 20 гаруй мэс засал хийдэг, сард 670 гаруй нярайг өлгийдөж авдаг төрөх эмнэлэгт хөлдөх аюул нүүрлээд байна.
Тиймээс тус амаржих газрынхан ажилд саад учруулж, эх, нялхсын эрүүл мэндийг эрсдэлд оруулж буй Улаанбаатар их дэлгүүрийн гаднах талбайд жагсаал хийж, амаржихаар ирсэн эхчүүд, тэдний ар гэрийнхэн болон эмнэлгийн хамт олны “Нийтийн эзэмшлийн талбайг даруйхан чөлөөлөхийг шаардсан” гарын үсэг бүхий өргөх бичгийг дэлгүүрийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Орон сууцуудад халаалт ирээд хоёр долоо хонож байна. Гэтэл халуун намраар тус төрөх эмнэлгийн нэгдүгээр давхрын өрөөнүүд халахгүй байна. Хүйтэн хөндий өрөөнүүддээ халаагч суурилуулж эх, нялхаст тусламж үйлчилгээ үзүүлж байгаа тухай тус амаржих газрын ерөнхий эмч Д.Оюунханд ярилаа. Түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.
-Удахгүй хүйтрэх нь байна. Дулааны шугамыг ямар хугацаанд тавих вэ?
-Богино шугам татах учир хоёр хоногт л амжуулна гэж гүйцэтгэх компанийнхан хэлж байгаа.
-Дулааны шугамаа тавьчихаад Улаанбаатар их дэлгүүрийн зогсоолын талбайг хуучин хэвэнд нь оруулж засаж өгнө биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Талбайг нь засах санхүүжилтийг цөмийг шийдэж өгсөн. Гэтэл ажил эхлүүлэхээр очсон гэрээт компанийн удирдлага, инженерүүдийг удаа дараа хөөж гарган, доромжилж ёс зүйгүй үйлдэл гаргаж байна. Хэрэв дулааны нэмэлт шугам тавихгүй бол өвлийн ачааллын үед төрөх эмнэлэгт хөлдөх аюул нүүрлээд байна гэв.
Төрөлтийн тоо эрс нэмэгдэж өнгөрсөн 2013 онд 79 мянган эх амаржсан нь Монгол Улсад жилдээ хамгийн олон хүн төрж, хоёр сая дахь иргэнээ өлгийдэн авсан 1988 оны түвшинд дөхөж очсон баяртай мэдээ байв. Тэгвэл энэ онд 80 мянга гаруй иргэн амаржих урьдчилсан тооцоо байгаа юм.
2015-2016 онд Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээн авах тооцооллыг Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооноос гаргасан. Гэтэл жилдээ 6000 гаруй эх амарждаг төрөх эмнэлгийг “хөлдөөх” хатуу шийдвэрийг "найрсаг" хэмээх тодотголтой “Улаанбаатар” их дэлгүүр гаргалаа гэж үү.