Архи, тамхи, стресс, хөдөлгөөний дутагдал зэрэг хорт зуршил, буруу дадлаас шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндийн довтолгоо” хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж эхэлжээ.
Өрхийн эрүүл мэндийн төв болон иргэдийн ажлын цаг давхцаж байгаагаас эмч, ажилчид ийнхүү илүү цагаар ажиллан өрхөөр ном тараах, зөвлөгөө өгөх, үзлэг хийх зэргээр үйлчилж байна.
“Амьдралын буруу хэвшил 50-55, удамшил 15-20, гадаад орчин 20-25 хувиар өвчлөх шалтгаан болдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон байдаг. Тиймээс Эрүүл мэндийн довтолгоо хөтөлбөрөөр хүн бүр өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтойг ойлгуулах зорилготой” гэж тус дүүргийн 23-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн дарга А.Чанцалмаа хэллээ.
“Бид мэддэг хэрнээ амьдралдаа хэрэгжүүлдэггүй зүйл олон байдаг юм билээ. Миний хувьд цусны даралтаа хянах, ихэссэн үед авах арга хэмжээний талаар мэдлэгтэй болж хэрэгжүүлж байна. Өрхийн эмнэлгээс ахмад настай хүмүүст зориулан дасгал хөдөлгөөн зааж, өөр нэмэлт мэдээллүүдийг олгож байна” хэмээн Баянзүрх дүүргийн иргэн А.Лхагважав хэлсэн юм.
Өнгөрсөн онд болсон 10 аймаг, 5 дүүргийн иргэдийн чуулганаас хүмүүсийн өвчилж буй шалтгааны 50-60 хувь нь өөрсдөөс нь хамаарч байгааг тогтоожээ. Тиймээс амьдралын буруу дадал хэвшлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэдэд хүргэхээр “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг ЭМЯ-наас санаачилжээ.