Уншигч таниас нэг зүйл асууя. Өнөөдөр үндэсний аюулгүй байдал гэж яг юу юм бэ? Энэ зүйлийг юугаар, яаж тодорхойлдог юм бэ? Халуун галд давтан хийсэн ган болд сэлэм юм уу, гартаа тэсрэх бөмөг барьж, буу шийдмээр хамгаалуулсан “хаан” юм уу. Гэхдээ хүн бүр л өөр өөрөөр тайлбарлах гэж оролдох байх.
Харин би ингэж бодож байна. Зэр, зэвсэг, пуужин, танк байх ёстой хамгаалалтын хэрэгсэл ч зөвхөн цусаар эцсийн үр дүнгээ үзүүлнэ. Харин үндэсний аюулгүй байдал гэгч энэ цаг үед эдийн засаг гэдгээр тодорхойлогдох болжээ.
Өнгөрсөн оны долоодугаар сараас эхэлж төгрөгтэй харьцах ханш нь чангарсаар өнөөдөр 1847 төгрөгт хүрэв.
Бид айж сураагүй үндэстэн байсан бол өдгөө айдсыг мэдэрч эхэллээ. Магадгүй айдас гэдгийг мөн л олон утгаар, олон янзаар тайлбарлаж болох. Гэхдээ бидний айдас өнөөдөр Хятад, Орос ч биш Америк ах нарын ам.доллар гэх урж цоолоод, шатааж бас дэвсээд хаячихмаар эл өчүүхэн ногоон дэвсгэрт болчихлоо.
Өнгөрсөн оны долоодугаар сараас эхэлж төгрөгтэй харьцах ханш нь чангарсаар өнөөдөр 1847 төгрөгт хүрэв. Улстөрчид, эдийн засагчид, олон нийт, бизнес эрхлэгчид энэ үзэгдлийг сайн, саар гээд янз бүрээр дүгнэн хэлж байна. “Эдийн засагтаа дархлаа тогтооё гэж байгаа юм бол ам.долларын төгрөгтэй харьцах ханш өссөх нь сайн” гэх хүмүүс ч олон болов.
Гэвч харамсалтай нь энэ өсөлт үндэсний үйлдвэрлэгчдэд сайн талтай ч бүтээгдэхүүний нэмэлт орц зэргээ гаднаас ам.доллараар тооцож авдаг манай оронд долларын үнэ өсөх нь тийм ч тааламжтай биш гэдэг нь харагдаж эхэллээ. Наанадаж хоёр жилийн өмнө гаднаас долларын зээл авчихсан, гэрээ хийчихсэн аж ахуй нэгжүүд одоо хүү, өсөлтөд өвдөг сөхөрч байна.
Ам.долларын ханшийн өсөлтийг хэн мэдэх юм бэ?
Хэн ч мэдэхгүй. Сэтгүүлчид, олон нийт төрийн аль нэгэн холбогдох албан тушаалтан ч юм уу, эдийн засагч нэгэн эрхмээс “Ам.долларын төгрөгтэй харьцах ханш хэд болох вэ” гэж мөн ч олонтаа асууна. Харамсалтай нь тэд Микти Ибраген мэтийн мундаг зөн билигтэн шиг биш болохоор тааж мэдэхгүй.
Яахав дээ тааж мэдэж болох нэг хувилбар нь өнгөрсөн 2009 онд буюу Төв банкны Ерөнхийлөгч асан А.Батсүхийн үе. Тухайн үед ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг хатуу аргаар буюу хүчээр 1200 төгрөг орчимд барьж байсан хувилбар. Даан ч харамсалтай нь ард түмэндээ таалагдах гэж ингэж барьснаас болж Монголбанкны валютын нөөц дуусах дөхөхөд ханшийг шууд алдчихсан. Улмаар бас л 1600 төгрөг даваад явчихсан нь тэр.
Тухайн үед бид ирээдүйд экспорт, хөрөнгө оруулалтаар орж ирэх ам.долларыг хараад суухгүй байх нэг боломжийг алдсан байдаг. Тодруулбал, Олон улсын валютын сангаас өнгөрсөн онуудад ам.долларын хөнгөлөлттэй хүүтэй зээл авах, хөрөнгө оруулалтдаа нэмэр болгох боломж байжээ. Гэвч тэр үед Монголд ханшийн хатуу бодлого үйлчилж байсан учраас тус сангийнхан “Ханшийн бодлогоо зөөлрүүл. Тэгвэл бид мөнгө өгнө” гэсэн аж.
Тэгэхээр эдийн засгийн өсөлт саарсан, хөрөнгө оруулагчид гараа татчихсан, уул уурхайн бүтээгдэхүүн ялангуяа олон улсын зах зээл дээрх нүүрсний үнийн уналттай байгаа ийм үед бид “шүдээ зуугаад” бартаа туулахаас өөр аргагүй.
Монгол Улс өмнөх засгийн үед ханшийн зөөлөн бодлоготой, ам.долларын төгрөгтэй харьцах ханш зах зээлийнхээ жамаар тогтдог хууль, журамтай байсан бол бидний эх орны үйлдвэрлэгчид хэдэн арав биш хэдэн зуугаараа нэмэгдэх боломж бүрэн байв.
Аль 2008, 2009 оны үед олон улсын дээрх байгууллагаас хэлж байсан бодлогын урт хугацааны аргыг сүүлийн хоёр жилд л хэрэглэж байгаа. Товчхондоо төгрөгийн валюттай харьцах ханшийг Монголбанк ч юм уу хэн нэгэн төрийн өндөр эрх мэдэлтэн хүчээр барьж үнэ тогтоох боломжгүй, зөвхөн зах зээлийн жамаараа шийдэгдэх асуудал болж хувирсан.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлд “Монголбанк гадаад валюттай харьцах төгрөгийн ханшны бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэхдээ, ханш нь чөлөөтэй бөгөөд бодитой байх, төгрөгийн тогтвортой байдал болон үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэжээ.
Тэгэхээр эдийн засгийн өсөлт саарсан, хөрөнгө оруулагчид гараа татчихсан, уул уурхайн бүтээгдэхүүн ялангуяа олон улсын зах зээл дээрх нүүрсний үнийн уналттай байгаа ийм үед бид “шүдээ зуугаад” бартаа туулахаас өөр аргагүй. Гэхдээ шүд зуултыг хэр удаан үргэлжлүүлэх нь Засгийн газар, УИХ-ын эрхэм 76-ын эх оронч сэтгэлгээ, ухаалаг шийдвэр, овсгойгоос 150 хувь шалтгаална.
Эцсийн дүндээ шийдвэр гаргагчид 2,974,459 иргэнтэй Монгол Улсын айдас Америк ах нарын доллар болж байна, сэрэх болсон гэдгийг цаг хугацаа шаардаж эхэллээ.