Манай сэтгүүлч У.Бадамцэцэг Инчёноос мэдээлж байна
- Манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан түүхэн хожлоо байгууллаа. Тэд Казахстаны шигшээ багийг 79:53 оноогоор буюу олон онооны зөрүүтэй хожлоо. Энэ нь манай хоёр дахь ялалт. Энэ тоглолтын шилдэг тоглогчоор нэрлэгдсэн ОУХМ Д.Ганзул ганцаараа 34 оноо авчээ. Манай баг Азийн наадамд анх удаа оролцож байгаа бөгөөд дэлхийн чансаанд байр эзэлдэггүй. Гэсэн ч Казахстаны багтай маш сайн тоглолоо.
- Манай улсын гольфын тамирчид багийн болон ганцаарчилсан төрлөөр өнөөдөр өрсөлдөж байна.
- Азийн наадмын өнөөдөр явагдсан 50 метрт хэвтээ байдлаас 60 сум буудах дасгалд нийт 53 тамирчид оролцож, ОУХМ О.Энхсайхан 619,3 оноогоор 12-р байранд, ОУХМ Ж.Ганхуяг 618,9 оноогоор 13-р байранд, ОУХМ Н.Баяраа 613,7 оноогоор 27-р байранд тус тус орлоо.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.
- "Оюу толгой" компанийн Төлөөлөн удирдах зөвлөл ирэх сарын 2-нд хуралдана. ТУЗ-ийн хуралдаанаар "Оюу толгой" компанийн Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг хэлэлцүүлэх юм.
- Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын чөлөөт холбоотой хамтран “Ахмадуудад тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчид Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, эрх зүйн асуудал болон ахмад настны тэтгэврийн зээл, зээлийн хүүгийн асуудал гэсэн үндсэн хоёр сэдвийн хүрээнд санал солилцох юм.
- Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Эрдэнэс тавантолгой” ХХК 1072 ширхэг хувьцаагаа үнэ цэнэтэй болгох ажлаа хийж л байна. Гэхдээ компанийн менежмент ямар байхыг Засгийн газарт хэлэлцэх нь зүйтэй” гэж мэдэгдлээ.
- Нийслэлийн II амаржих газрын эмч, сувилагчид жагсаал хийж байна. Тус амаржих газрыг тойрон өндөр барилгууд баригдсанаас төрөх эмнэлгийн халаалт доголдож, эх нялхас даарах болжээ.
- Эрүүл мэндийн яамнаас есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласан. Аяны хүрээнд оюутан залуучуудтай хамтран ажилладаг байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс санаачлан фитнес төвүүд, бүжгийн клубуудэд хүсэлт илгээжээ.
- Парламентад ажилладаг сэтгүүлчид сүүлийн үеийн техникийн боломжоор хангагдсан тусгай өрөөтэй болжээ. Өөрөөр хэлбэл, БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Цахим парламент” төслийн хүрээнд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны танхимуудын санал хураалт, микрофоны систем, чуулганы хуралдааны танхимуудын дүрс бичлэгийн төхөөрөмжүүдийг шинэчилж, LED дэлгэцээр тоногложээ.
- Эрүүл мэндийн сайд Н.Удвал бага насны хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх тухай асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар танилцууллаа.
- VERTIGO цувралын албан тасалгааны иж бүрдэл нь хөнгөн цагаан гоёмсог холбоосоор зангидаж хийсэн, шинэ цагийн амжилттай удирдагчийн тавилга. Тухайн иж бүрдлийг модон болон шилэн материал ашиглан хийсэн нь илүү тансаг байдлыг илтэгдэг юм. Та бүхэнд 9-р сарыг дуустал 20%-ийн хямдралтай 10%-ийн ваучертай худалдааг санал болгож байна.
- Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад өчигдөр эмнэлгийн тоног төхөөрөмж гардууллаа.
- Өнөөдөр Хан-Уул дүүргийн ИТХ, ЗДТГ, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газартай хамтран бүх аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар болон ЗДТГ-ын дарга нарын нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнийг хүлээн авчээ.
- “ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ бидэнд хийх ажил үлдээх үү?” сэдэвт нийтлэлээс Та бүхэн "DEEP BLUE" ХЭМЭЭХ ШАТАР ТОГЛОДОГ СИСТЕМ, “GOOGLE’S DRIVERLESS CAR” БУЮУ “ЖОЛООЧГҮЙ” МАШИН зэргийн талаар уншаарай.
- Бид та бүхэнд Италийн DOIMO группын EMMEGI компанийн сандлыг танилцуулж байна. Мөн албан тасалгааны тавилгандаа 20 хувийн хямдралтай 10 хувийн бонустай худалдаагаа эхлүүллээ.
- Сүрчгэнд дуртай, хайртай хүн бүхнийг 2014.09.26-ны өдрийн Баасан гарагт зохион байгуулагдах гэж буй MY FRAGRANCE EVENT-д урьж байна.
- Монгол Улсын “Үндэсний Дата Төв” УТҮГ нь 2009 онд байгуулагдсан. Энэ онд тус байгууллага таван жилийн ойтойгоо золгож байна.
-
Монгол улсад боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Боловсролын салбарынханд ойн баярын мэндийг хүргэхийн сацуу боловсролын байгууллагын түүхэн цуврал материалыг хүргэж байна. Доорх гэрэл зураг дээр дарна уу.
- BukangSems компанийн бүтээсэн Raycopтоос сорогч нь хэт ягаан туяа, випраторын тусламжтайгаар гэрийн тоосны хачгийг 99.9 хувь цэвэрлэж, устгадаг юм. Та яг одоо www.pc-mall.mn сайтаар ороод бараагаа захиалаад дэлгүүрийн үнээс 30% хямдруулан аваарай.
- Монголоос анх удаа судлаач, телевиз, киноны уран бүтээлчдээс бүрдсэн, "Түүхийн жимээр” олон улсын аяллын мэдээллийн ивээн тэтгэгчээр GoGo.mn сайт ажиллаж байна.
НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
- Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд “Хамтын зүтгэл” иргэдийн бүлэг тус хорооны Сонголонгийн 3, 4 дүгээр гудамжны хашааг жигдлэх ажлыг орон нутгийн иргэдийн оролцоотойгоор хийж эхэллээ.
- Samsung Galaxy alpha гар утасны албан ёсны нээлтийн арга хэмжээ өнөөдөр орой 19:00 цагт IVY ресторанд болно.
- "Онлайн эрх чөлөө эвсэл"-ийн өмнөх дарга, Эстоний Гадаад хэргийн сайд Урмас Пает, одоогийн дарга Монголын гадаад харилцааны сайд Л.Болд нар хамтран Нью-Йорк хотноо энэ сарын 23-нд тус эвслийн өндөр хэмжээний хуралдааныг зохион байгуулж илтгэл тавин хэлэлцүүлэв.
- Энэ сарын 25-26-ны өдрүүдэд Батлан хамгаалахын сайд, Монгол-Туркийн Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Д.Бат-Эрдэнийн урилгаар БНТУ-ын Үндэсний Батлан хамгаалахын сайд Исмет Иылмаз Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.