Азийн Наадам 2014-т оролцож буй Монголын сагсан бөмбөгийн багийн талаар Солонгосын хэвлэлд нийтлэгдэж шуугиан тариад байна. Уг нийтлэлийн орчуулгыг дор хүргэе.
Солонгосын сагсан бөмбөгчид хүч муутай Монгол багийг арай гэж 90:67-оор хожсон ч гэсэн ийм ичмээр тоглолтоороо Хятадтай өрсөлдөнө гэдэг...
Солонгосын сагсан бөмбөгийн эрэгтэй тамирчид 2014 оны Азийн Наадмыг олны сэтгэл гонсойлгосон тоглолтоор эхлүүллээ. Солонгосын тамирчид маань 12 жилийн дараа сагсан бөмбөгийн төрөлд дахин алтан медаль авна гэсэн зорилтоо биелүүлэхэд даанч чамлахаар тоглолоо.
Юү Жэ Хаг дасгалжуулагчийн тамирчид өнгөрөгч 24-ний өдөр болсон Гёнги мужийн Хуасон нэгдсэн спортын төвд болсон Солонгос Монголын тоглолтоор 90:67-ийн харьцаагаар хожиж дуусгасан юм.
Монголын тамирчдыг хялбархан ялна гэсэн итгэлтэйгээр талбайд гарсан тамирчид маань Монгол тамирчдын амтыг мэдэрлээ.
Эхний үеийн тоглолт үнэхээр амь тэмцсэн тоглолт байсан ба 39:38 оноогийн харьцаатай тоглолт өндөрлөв. Тоглолтын хагасаас хойш манай тамирчид арай гэж ялалтыг өөрийн талд авчирлаа.
Манай тамирчид тоглолтын эхнээс биеийн өндрөө ашиглан тоглож чадаагүй байсаар эхний үед санаанд оромгүй байдлаар ялагдал хүлээсэн. Монголын тамирчдыг хялбархан ялна гэсэн итгэлтэйгээр талбайд гарсан тамирчид маань Монгол тамирчдын амтыг мэдэрлээ.
Энэхүү тоглолтонд арай гэж ялалт авчирсан тамирчид бол Ким Сон Хён, У Сэ Гён нар бөгөөд тэд тоглолтын хоёрдугаар үеэс ахисан тоглолтыг үзүүлсэн. Дунд үеийн тоглолтонд хүч нь суларсан Монгол тамирчдын эсрэг Солонгосын баг гуравдугаар үеэс эхлэн нөөц тамирчдаа талбайд тоглуулж, улмаар У Сэ Гён дан ганцаар 22 оноог өөрийн багт авчирсан нь ялалт авчирсан юм.
2002 онд Пусан хотноо болсон Азийн наадмын үеэр манай улс Монголын багийг 145:65 оноогоор хожсон боловч энэ удаагийн тоглолтоор Монголын сагсчид урьдын адил биш гэдгийг бидэнд ойлгууллаа.
Монголын сагсан бөмбөг үнэхээр хөгжсөн гэдгийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 2002 онд Пусан хотноо болсон Азийн наадмын үеэр манай улс Монголын багийг 145:65 оноогоор хожсон боловч энэ удаагийн тоглолтоор Монголын сагсчид урьдын адил биш гэдгийг бидэнд ойлгууллаа. Монгол тамирдын сайжирсан байдлыг илтгэсэн гол тоглолт бол Йордан Монголын тоглолт байсан. Монгол Иорданыг 83:74 оноогоор хожиж гарсан нь энэ удаагийн манайхтай тоглосон тоглолт аз биш гэдгийг нотлоно.
Монгол тамирчид хэд хэдэн дараалсан тоглолтын дараа манай тамирчидтай тоглосон. Гэтэл тэдэнтэй тоглосон манайхны хувьд тэр өдрийн анхны тоглолт нь байлаа. Азийн наадмын алтан медалийг авна гэсэн зорилттой хүмүүс иймэрхүү тоглолтоороо цаашид зорилтоо биелүүлнэ гэдэг тун хэцүү.
Хэдэн сарын турш наадамд бэлтгэж, талбайд гарахаасаа өмнө гадаадын мэргэжлийн баг тамирчдын хамт бэлтгэл хийж ирсэн атал ийм үр дүнтэй байна гэдэг ичгэвтэр. Монгол биш Хятад, Ираны багтай тулаад хожигдсон бол гайхах зүйлгүй байлаа.
Хэрэв манай тамирчид Монголтой тоглосон шиг тоглолтыг хойшдоо үзүүлвэл алтан медальтай болно гэдэг нь хэцүү даваа юм.
Эх сурвалж: Ли Жун Муг, Daily line sport