Өнөөдөр Монгол улсад боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна.
Үндэсний портал GoGo.mn сайт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийг GoGo.Cafe ярилцлагын буландаа урьсан юм. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь ирэх долоо хоногт та бүхэнд хүргэх болно.
Харин Боловсролын салбарын 90 жилийн ой тохиож буй энэ өдөр ярилцлагын эхлэлийг та бүхэндээ хүргэж байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр:
-Монгол улсад шинэ цагийн боловсрол үүсч хөгжсөний 90 жилийн ой болж байна. Энэ хугацаанд бусад улс орны боловсролын яамдын хийж гүйцэтгэсэн үүргийг манай яам ч гэсэн цаг тухай бүрт нь хангалттай сайн гүйцэтгэсэн байдаг.
Монголчуудаа бүгдийг нь бичиг үсэгтэй болгох, боловсрол бол цөөхөн хүний бус бүх ард түмний хэрэгцээ юм гэдэг зарчмыг улс орон даяар нэвтрүүлж, боловсролын хүртээмжийг бүх хүнд хүргэх чиглэлээр ажилласнаараа онцлог, давуу талтай. Хүн ам цөөтэй нь энэ зорилгоо биелүүлэхэд нь нэлээн дөхөм болсон байж мэднэ. Гэвч орон зайн хувьд өргөн уудам нутагтай учир хүндрэл бэрхшээлтэй асуудал бишгүй байсан.
Хөгжлийнхөө явцад дээд боловсролыг дэлхийн жишигт хүргэж чадсанаараа онцлогтой. Ялангуяа магистр, докторын сургалт, үүнийгээ шинжлэх ухаантай холбосон холбоосууд нь боловсролын салбар хүн төрөлхтөн ямар боловсролын системийг хөгжүүлж байна, түүнийг алдахгүй хэрэгжүүлж байсантай холбоотой.
Ерээд оны хүнд хэцүү цаг үеийг туулахдаа ч боловсролын хүртээмж гэдэг үндсэн зарчмаа энэ салбар алдаагүй.
Энэ цаг үед буюу 90 жилийн босгон дээрээ бидний хийж буй хамгийн чухал зүйл нь шинэ түвшний боловсролын хэрэгцээг дагасан, хөгжлийг бий болгох бодлогыг хэрэгжүүлж байна. Дэлхий нийтээрээ бүх улс орон нээлттэй болж, хөгжлийн хандлага нь өрсөлдөөний зарчим дээр тулгуурлаж байна. Тиймээс дэлхийд өрсөлдөх иргэдээ бэлтгэн гаргах зайлшгүй шаардлага бий болжээ. Бидэнд тавигдаж буй даалгавар бол боловсролын түвшнээрээ дэлхийд тэргүүлэх зорилго өөд тэмүүлэх юм. Цаг үеийнхээ энэ шаардлагаар бид бодлогоо тодорхойлж, хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
Боловсролын салбарын хамгийн чухал хүмүүс нь хүүхэд, гэр бүл юм. Монгол хүн бүр боловсролыг дээдэлж байсан нь энэ 90 жилийн хугацаанд хамгийн таатай боломжийг Боловсролын яам болон Монголын төр засагт өгч байсан.
Мөн хамгийн том гавьяатан нь багш нар. Үе үеийн багш нар анги, сургууль, амьдарч байгаа орчиндоо хамгийн дээд зэргийн боловсролыг хөгжүүлэх юмсан гэх эрмэлзлэлтэй байдаг. Энэ 10 мянган багшийн хүсэл эрмэлзлэл цаг үе бүртээ биеллээ олж ирсэн сайхан түүхтэй. Өнөөдрийн багш нар ч цалин хөлсний хэчнээн хүнд бэрх орчинд байсан ч ажилдаа хоёргүй сэтгэлээр ханддаг. Энэ хандлага, “хүүхдийг номтой болгочих юмсан” гэсэн багш нарын эрмэлзлэл биднийг бодлогоо хэрэгжүүлэхэд хамгийн том хувь нэмрээ оруулж байгаа юм.
Боловсрол гэдэг асар том шинжлэх ухаан. Энэ шинжлэх ухааныг дэлхийн түвшинд судлахыг эрмэлзэж байгаа эрдэмтэн мэргэд, судлаачдын хүч хөдөлмөр энэ 90 жилийн түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэдэг.
Үүний зэрэгцээ үе үеийн Боловсролын яам болон боловсролын салбарын ажилтнуудынхаа ажлын амжилтаар бахархахгүй байхын аргагүй.
Ингээд Боловсролын салбарынхандаа 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе.