“Эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа” сэдэвт чуулган боллоо. Энэ чуулганыг Монгол Францын худалдааны танхимаас зохион байгуулсан юм. Чуулганы нээлтэд Франц Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ив Дэлуна оролцож, үг хэлсэн юм.
Мөн Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв нар товч үг хэллээ. Энэ чуулганд манай улсын эрчим хүчний салбарын гол тоглогч болох Ньюком групп оролцож байна.
Ингээд Тавантолгойн цахилгаан станцын төслийн захирал М.Энхсайхантай ярилцсанаа хүргэж байна.
Төслийн нэгж гэдэг нь олон улсын стандартын дагуу хариуцлага өндөртэй алба. Гэтэл манайд том төслүүдийг яамны хэдэн хэлтсийн даргад даатгаад, хариуцлага нь тараад алга болчихдог. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагчид хугацаа алддаг, ажил нь урагшилдаггүй.
-Чуулганыг нээж хэлсэн үгэндээ Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв “Манай төслийн удирдагчид мөсөн голыг анхлан гатлагч зүтгүүр онгоц шиг л эрч хүчтэй ажиллаж байна” гэж та нарыг магтлаа. Яагаад тэр вэ?
-Эрчим хүчний салбарт том төслүүдийг эхлүүллээ. Том төсөл хэрэгжүүлэх нь амаргүй ажил. Арга зүй шаарддаг. Бусдад жишиг болохоор нэг зөв эхлэл Эрчим хүчний яаманд бий. Энэ нь юу вэ гэхээр төслийн нэгжүүдийг байгуулсан. Тавантолгойн цахилгаан станц дээр би ахлаад явж байна. Эгийн гол гээд олон жил яригдсан төслийн нэгжийг УИХ-ын гишүүн асан О.Одхүү ахалж байна.
Төслийн нэгж гэдэг нь олон улсын стандартын дагуу хариуцлага өндөртэй алба. Гэтэл манайд том төслүүдийг яамны хэдэн хэлтсийн даргад даатгаад, хариуцлага нь тараад алга болчихдог. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагчид хугацаа алддаг, ажил нь урагшилдаггүй. Харин Эрчим хүчний яамныхан маш зөв алхам эхлүүлсэн. Энэ арга зүй бусад төслүүдэд хэрэгжих ёстой. Манай дэд сайд тэр утгаар нь хэлсэн байх.
-Тавантолгойн төслийн явц ямар байгаа вэ?
-Ойлгомжтой болгохын тулд төслийг гурван бүлэгт хуваадаг. Бид Засгийн газрын зүгээс төслийн нэгжээрээ дамжуулан хийх маш их ажил байдаг. Ямар цахилгаан станц барих, ТЭЗҮ нь юу юм, техникийн даалгаврууд нь ямар байх, байгаль хамгааллын ямар шаардлага хангах вэ гээд бидний хийх олон ажил бий. Энэ бүхнийг бид хөрөнгө оруулагчиддаа хүргэсэн. Харин одоо хөрөнгө оруулагчдаас ямар татвар авах, эрчим хүч худалдан авах гэрээгээ яаж хийх, хөрөнгө оруулалтыг нь бид яаж хамгаалах гэх мэт бизнесийн асуудлууд бий.
Энэ арилжааны даалгавруудыг биелүүлэхийн тулд Монголчууд дотроо зохицолдолгоогоо олох ёстой гэсэн үг.
Бүх байгууллагуудаас зөвшөөрөл авна.
Жишээ нь, Тавантолгой цахилгаан станцад ус хэрэгтэй. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Бортээх багаас бидэнд шаардлагатай усыг нийлүүлнэ. Үүний тулд энэ багийн иргэдийн хурал хуралдаж, шийдээ гаргах ёстой. Иймэрхүү маш их цаг авсан, чимхлүүр ажлууд байдаг. Энэ ажлууд өнөөдрөөр дууссан.
-Ямар хугацаанд дуусгав?
-2013 оны тавдугаар сард эхэлсэн гэхээр жил хагасын дотор дуусгасан байна. Энэ амар байгаагүй. Мега төсөл хэрэгжүүлэх нь хүүхэд төрүүлэхтэй адилхан. Есөн сар хүүхдийг хэвлийдээ тээдэг шиг зургаа эсвэл долоон сартайд нь гаргаж болохгүй. Их цаг авдаг. Ирэх долоо хоногт бид арилжааны даалгавраа өгнө. Хөрөнгө оруулагчидтайгаа хамт томоохон банкуудаар явах ажил үлдэж байна.
-Хөрөнгө оруулагчдыг танилцуулахгүй юу?
-Гадных гэвэл Японы хоёр, Солонгосын хоёр компани бий. Солонгосын нэг компани нь Францын талтай хамтарсан. Тэд биднээс бүх даалгавраа авчихна, банкууд дээр очно. Бид ч банкуудаар явна.
-Одоо хөрөнгөө босгох ажилдаа орж байгаа юм уу?
-Тиймээ. Юуг яаж хийх нь ойлгомжтой болчихсон. Банкуудад итгэл үнэмшил төрүүлэх ёстой. Дараа нь дөрвөн хөрөнгө оруулагч надад "Би ийм хэмжээний хөрөнгө олоод ирлээ" гээд санал ирүүлнэ. Бид тэндээс хамгийн бага үнээр эрчим хүч нийлүүлэх саналыг хүлээж авах юм. Учир нь Тавантолгойн цахилгаан станцын үнэ олон жилийн турш хямд, найдвартай байж, Оюутолгой гэх мэт говийн олон төслүүд амжилттай хэрэгжиж, энэ бүсийн эдийн засаг сэргэнэ. Монголчууд хийх ажлаа хийсэн, одоо гадныхны шийдвэрийг л харж байна. Гурав дахь үе шат нь хөрөнгө оруулагчидтайгаа хамт суугаад гэрээгээ эцэслэх юм.
Шороо бужигнахаар хүмүүс ажил эхэллээ гэж боддог. Шороо бужигнуулах амархан. Үүнд их мөнгө орохгүй.
-Нийт хэдий хэмжээний хөрөнгө босгох вэ?
-Нэг тэрбум ам.доллар. Бид өмнө нь ийм том төсөл хэрэгжүүлж байгаагүй. Бид олон улсын стандартад яаж заасан, яг тэр дагуу ажилллаж байна.
-Монголын компаниудаас ямар түвшинд оролцон, хамтарч ажиллаж байгаа юм бэ?
-МСS интернэйшнл компани хөрөнгө оруулах болсон. Шийдвэр нь гарчихсан. Учир нь энэ компани цахилгаан станц барьсан туршлагатай. Тэр нь том уу жижиг үү гэдэг нь хамаагүй. Тавантолгойн бусад дэд бүтцийг шийдвэрлэхэд энэ компани ихээхэн оролцоотой. Барилгын ажил эхлэхэд усаар хангана, цахилгаан станц ашиглалтад орсны дараа “Эрдэнэс тавантолгой” болон Энержи Ресурсын уурхайнууд нүүрс нийлүүлнэ, төлбөрийн чадвар өндөртэй тул олон улсын шаардлага хангасан. Энэ үзүүлэлтүүдийн дагуу дотоодын хөрөнгө оруулагчаар шалгарсан юм.
-Сүүлчийн асуулт. Ирэх хавар барилгын ажил эхлэх үү?
-Манайхны асуух дуртай асуулт байна. Шороо бужигнахаар хүмүүс ажил эхэллээ гэж боддог. Шороо бужигнуулах амархан. Үүнд их мөнгө орохгүй. Цахилгаан станцыг ултай суурьтай босгоход нэг тэрбум ам.доллар хэрэгтэй. Хөрөнгөө босгосон байхад хоёр жилийн дотор цахилгаан станцаа барина. Энэ мөнгийг бүтэн босгохын төлөө явна. Түүнээс арав, хорин сая доллараар шороо бужигнуулах шиг амархан зүйл байхгүй. Битгий яар гэж хэлмээр байна. Гэхдээ амлалт өгөхгүй.
-Баярлалаа.