Б.Оюу охины эзэмших мэргэжил, ирээдүй нь түүнийг төрөхөд л тодорхой байсан гэхэд хилсдэхгүй болов уу.
Учир нь ДБЭТ-ын хөгжимчин Ц.Баяндалай, ятгачин Л.Алтанцэцэг нарын охин болж урлагийн гэр булд төрж өссөн бяцхан охиныг найман нас хүрэхэд аав, ээж нь хөтлөн очиж Хөгжим бужгийн коллежд шалгуулахад төгөлдөр хуурын ангид тэнцжээ. Тэр цагаас өнөөдрийг хуртэл тэр төгөлдөр хуур хөгжмийн дэргэдээс алхам ч холдсонгүй.
Ажил амьдрал нь салшгүй холбогдсон сонгодог урлагийн тухай бидний яриа ийн өрнөлөө.
-Хөгшин Европтой харьцуулашгүй байх. Гэхдээ л манайд сонгодог урлагаар амжилт гаргаж буй авьяастнууд олон болжээ?
-Ухаан орохдоо л балет, дуурь үзэж, сонгодог хөгжим сонсч өссөн болохоор урлагт дуртай. Хараад байх нь ээ, сонгодог урлагийн өлгий нутаг гэгддэг Европт гайхагдаж байдаг чадвартай хөгжимчид, хөгжмийн зохиолчид нь 3-4 үе дамжиж ирсэн генийн авьяаслаг чадвартнууд болдог юм байна.
Хүмүүс идэх хоол, амьдрах орон сууц материаллаг зүйлтэй байгаад ч сэтгэл оюунаараа өлсдөг. Энэ хэрэгцээг хангах нь урлагийн тэр дундаа сонгодог урлагийн үүрэг.
Тэгэхээр сонгодог урлаг хөгжөөд 50 жилийг үзэж буй Монголд магадгүй миний үр хүүхэд, ач зээ нараас суут хөгжмийн авьяастнууд төрж мэдэх. юм. Ямартай ч аав, ээжийнхээ авьяасыг өвлөж, ажил мэргэжлийг нь үргэлжлүүлж яваадаа баяртай байдаг.
-Төгөлдөр хуурыг хаан хөгжим гэдэг. Сонсч буй үзэгчдэд гайхалтай мэдрэмж төрүүлдэг шигээ тоглож буй хөгжимчинд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Мэдрэмжийн тухай хариулахаас өмнө бэлтгэл ажил нөлөөтэй. Хэрэв би дутуу бэлтгэлтэй тайзан дээр гарвал алдах вий, мартах вий гэсэн түгшүүртэй тоглодог. Тиймээс аль болох бэлтгэл сайтай тайзан дээр гарахыг хичээдэг.
Тэгж байж зохиолынхоо үндсэн санаа, үзэгчдэд мэдрүүлэх гэсэн зүйлээ гүйцэд хүргэж чадна. Хөгжим тоглож буй хүн зохиолынхоо дотор орж баяр баясгалан, уйтгар гуниг бүхнийг өөрөөрөө дамжуулан үзэгчдэд хүргэх. Тиймээс мэдрэмж хамгийн чухал. Би тоглолтод орохоос долоо хоногийн өмнөөс хүнтэй уулзмааргүй, яримааргүй санагддаг. Сүүлийн хоёр хоногт нь буудалд байрлаад анхаарлаа төвлөрүүлж бэлддэг.
-Төгөлдөр хуурчид энгийн хувцасладаг. Гоёл чимэглэл бараг хэрэглэж харагддаггүй нь тоглож буй хөгжимтэй нь холбоотой юу?
-Тиймээ. Бид аксессиор бараг хэрэглэдэггүй. Нэгдүгээрт зохидоггүй, хоёрдугаарт том зүүлт хөгжим тоглоход тээртэй байдаг. Гэхдээ хамгийн зөв дүгнэлт бол төгөлдөр хуур хөгжим өөрөө тэнгэрлэг учраас элдэв жижиг чимэглэл шаардлагагүй сайхан харагдуулдаг.
-Сүүлийн үед урлагийнхан дунд гадаадад сурсан хүн үнэд ороод байгаа юм шиг санагддаг?
-Би Хөгжим бүжгийн коллеж, СУИС-ийн хамгийн сайн багш нарын удирдлагад суралцаж төгссөнөөрөө бахархдаг. Гадаадад л сурсан бол мундаг гэсэн ойлголт түгээмэл. Намайг анх Монголдоо сурсан гэхээр голж хүлээж авдаг байсан. Үнэндээ хаана сурсандаа бус, яаж сурсан нь чухал шүү дээ. Би Монголд сурсан гэж өөрийгөө гололгүй жилд 2-3 удаа тоглолт хийгээд явж байна. Байнга тоглолт хийх юмсан гэж боддог. Тэмцээн уралдаанд гадагшаа явж оролцож байсан. Гадаадад сурсан хүмүүсээс дутах зүйл надад байхгүй.
-Урлагийн үнэлэмж доогуур, цалин хөлс бага байгаа нь уран бүтээлд чинь нөлөөлөх юм уу?
-Би 1998 онд анх ДБЭТ-т дагалдан хөгжимчнөөр орсон. Анхны гартаа авсан далин маань 9000 төгрөг. Тэр миний хувьд хамгийн үнэтэй мөнгө байсан. Бүх мөнгөөрөө гэртээ юм аваад бөөн баяр орж билээ. Одоо ч урлагийнхны цалин бага хэвээрээ л байна. 500 мянган төгрөгийн цалинг хэр баргийн залуучууд голдог болсон. Гэтэл найман настайгаасаа эхлэн 18 жилийн турш суралцаж эзэмшдэг хөгжимчний мэргэжлийг үнэлэх цаг болсон баймаар. Ийм бага цалинтай хүмүүсээс илүү сайн ажилла гэж шаардах нь ичгэвтэр. Уг нь уран бүтээлийг чанаржуулмаар, илүү шинэ зүйл хиймээр байгаа юм. Үүний тулд цалин хөлсөө нэмэхгүй бол төгсч байгаа хүүхдүүдийн талаас илүү хувь нь мэргэжлээсээ өөр ажил хийж байна.
Дэлхийд төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн хүн тоглогч, багш, концертмэйстр гэсэн гурван чиглэлээр ажиллах боломжтой. Харин манайд тоглогч гэсэн статус нь огт байдаггүй. Би Улсын филармонид тоглогчоор аваач гэсэн санал тавиад байна. Бид тоглолт хийх гэж өөрсдийн тоглох чадвартаа анхаарахаас ил үү зохион байгуулалтад орж туйлддаг. Европт бол тоглолтыг зохион байгуулдаг агентлагууд байдаг. Сүүлийн үед тоглолтын ивээн тэтгэгч олдохгүй болсон. Хүмүүс ашиг олохгүй зүйлд хөрөнгө оруулахгүй байна.
-Сонгодог урлагийг оюуны талх гэдэг. Гэвч сонирхож сонсох нь бага байх шиг?
-Хүмүүс идэх хоол, амьдрах орон сууц материаллаг зүйлтэй байгаад ч сэтгэл оюунаараа өлсдөг. Энэ хэрэгцээг хангах нь урлагийн тэр дундаа сонгодог урлагийн үүрэг. Тиймээс хөгжилтэй орнууд иргэн бүрээ хөгжмийн мэдлэг, мэдрэмжтэй болгох гэж сургалтанд хамруулж байна. Хүүхдийн хүмүүжил төлөвшилд ч чухал нөлөөтэй гэдэг нь батлагдсан.
Дайны үед оросууд урлагаа орхилгүй’ балетын сургууль шинээр нээж, цэргүүддээ сонгодог хөгжим сонсгож байсан шүү дээ. Гэтэл манайх XI зуунд урлагаа анхаарахгүй байна гэдэг эмгэнэл. Урлагаа анхаараач гэж хашгирмаар санагддаг.
-Уран бүтээлч хүний мөрөөдөл хэмжээлшгүй байх. Гэхдээ ажил хэрэг болгон зорьж буй нь юу вэ?
-Уран бүтээлч хүнээс амьдралаа тэр чигээр нь орхих золиосыг шаарддаг. Үр хүүхэд гэдэг амьдралын хамгийн том баяр баясгалан шүү дээ. Би харин гэр бүлээ, үр хүүхдээ орхилгүй уран бүтээлтэйгээ зэрэгцүүлэн авч явахыг хичээдэг. Сайн эхнэр, ээж байхад маш том хөдөлмөр шаардаж байна. /инээв.сур/
Юу ч хийсэн, яаж ч байсан төгөлдөр хуураа тоглохоо, бэлтгэлээ хийхээ л больж болохгүй юм шүү гэж боддог. Найз нөхөд маань ч захидаг юм. Дээд доод айл паараа нүдээд гэртээ хөгжмөө давтах ямар ч боломжгүй байдаг. Хүслээр болдог бол хүн амьтангүй газар том байшинд мөрөөдлийн хөгжмөө тоглоод сууж байхсан. Энэ бол материаллаг мөрөөдөл гэхдээ.
Уран бүтээл хийж байхад материаллаг зүйлийг шийдэж болно. Асуудал тулгарахад түүнийг мөнгөөр шийдвэрлэж болж байвал тэр бол асуудал биш зардал гэдэг. Тиймээс мөрөөдлөө өвөртлөөд хөгжмөө тоглоод амжилтад хүрэхийг хичээнэ.
- Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн IV уралдааны гуравдугаар байр, V уралдааны тэргүүн байрын шагнал.
- Төрийн соёрхолт, Ардын жүжигчин С.Гончигсумлаагийн нэрэмжит мэргэжлийн хөгжимчдийн улсын II уралдааны нэрэмжит тусгай шагнал, III уралдааны тэргүүн байрын шагналтай.
- Сонгодог хөгжмийг дэмжигч “Агаар” төвөөс зохион явуулдаг “Virtuoso” концертод 2008, 2009, 2013 онуудад уригдан оролцож байсан.
- 2007,2008 онд өөрийн бие даасан “Grand evening ofthe piano” концертуудыг ДБЭТ-ын тайзнаа тус театрын симфони оркестр болон Улсын Филармонийн симфони оркестртой хамтран тоглосон.