Зургаан настай Мөнхдөлийн Тэмүүлэн хүү БНСУ-ын Сөүл хот дахь Вонжарёнг эмнэлэгт зургаа дахь сардаа хэвтэн эмчлүүлж байна. Хүү цусны болон булчирхайн хорт хавдрын улмаас энэ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмчилгээний эхний гурван үеийг амжилттай давжээ. Харин одоо дөрөв буюу өвчин эдгэрэлтийн шатны эмчилгээг эхлүүлэх болоод байгаа аж. Энэ нь маш хүнд эмчилгээ бөгөөд амьдралд хайртай зургаахан настай хүү даагаад гарчээ.
Эмч нар нь “Хүү эдгэрнэ” хэмээн баталгаа өгч байгаа учир хэдийгээр бүхнээ шавхсан ээж нь эмчилгээг нь орхих хүсэлгүй байгаа юм. Энэ эмчилгэнд 150 орчим сая төгрөг шаардлагатай болсон бөгөөд Тэмүүлэнгийн ар гэрийнхэн сайхан сэтгэлт монгол түмнээсээ тусламж хүсэж байна.
Анх жил гаруйн өмнө хүүгийн бие нь шарласан учир ЭХЭМҮТ-д ханджээ. Олон шинжилгээ хийлгэсний дараа хүүг цусны болон булчирхайн хавдартай гэж оношилсон байна.
Ингээд Эх нялхсын эмнэлгийн Цусны тасагт хэвтэн, нэгдүгээр шатны эмчилгээгээ хийлгэсэн. Монголдоо эмчлүүлье гэхэд эмч нар хэдийгээр чадвартай ч тоног төхөөрөмжийн бололцоогүй байсан учир гадаадад эмчилгээгээ үргэлжлүүлэхээс аргагүй болжээ. Хүнд өвчтэй хүүгийн материалыг БНСУ-ын 4-5 эмнэлэг рүү илгээхэд, хүлээн авч нааштай хариу өгсөн нь одоо түүний эмчлүүлж байгаа “Вонжарёнг” эмнэлгийнхэн.
М.Тэмүүлэн хүүгийн зургаан сар хийлгэсэн эмчилгээ үр дүнгээ өгсөн. Одоо үргэлжлүүлэн дөрөвдүгээр шатны эмчилгээ хийлгэвэл хүү бүрэн эдгэрнэ. Аав, ээж, эмээ, өвөөгөө баярлуулан босоод ирнэ. Амьдрахын төлөө өвчнөө эсэргүүцэн тэмцэж буй бяцхан хүүд туслахыг сайхан сэтгэлт монгол түмнээсээ хүсэж байна.
Өвчин хэлж ирдэггүй. М.Тэмүүлэн өнгөрсөн жил сургуульд ортлоо өвдөж зовоогоогүй явж. Гэнэт ирсэн хүнд өвчнийг давахын тулд бяцхан хүү хичээж байна. Энэ эмчилгээг л хийлгэвэл “Тэмүүлэн бүрэн эдгэрнэ” хэмээн эмч нар нь баталж байна. Зургаан сарын хугацаанд хүүгийн эмчилгээнд багагүй мөнгө зарцуулсан бөгөөд эмч нар, эмнэлгийн хамт олон ч өртөг зардлыг нь хөнгөвчилж байгаад хүүгийн ар гэрийнхэн талархаж буйгаа илэрхийлсэн.
Түүний ээж Дэчинлхагвын Мягмарсүрэн хүүгийнхээ байдлыг бичиж, тусламж хүсэн “Хувьсал” продакшны хамт олонд захидал илгээжээ. Тэд эмчилгээний эхний гурван шатыг амжилттай давсан, дөрөв дэх шатны өндөр өртөг бүхий эмчилгээг л хийлгэвэл бүрэн эдгэрэх бяцхан хүүд туслах гэж байна. М.Тэмүүлэнгийн эмчилгээний зардалд нэмэр болох хандивын тоглолтыг аравдугаар сарын 6-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Хувьсал” продакшны “Зүрхээр наадагч” уран сайхны кино нээлтээ хийгээд удаагүй байна. Энэ киноны уран бүтээлчдийн дуучин Цэцэтэй хамтарсан дуу нь хит болоод байгаа билээ. “Зүрхээр наадагч” киноны дуу “Мобиком”-ын Hitone, “Скайтел”-ийн “Скай мелоди” үйлчилгээнд оржээ. М.Тэмүүлэн хүүгийн эмчилгээний зардалд туслахаар “Хувьсал” продакшны уран бүтээлчид сайхан сэтгэл гаргаж байгаа юм.
М.Тэмүүлэн хүүгийн зургаан сар хийлгэсэн эмчилгээ үр дүнгээ өгсөн. Одоо үргэлжлүүлэн дөрөвдүгээр шатны эмчилгээ хийлгэвэл хүү бүрэн эдгэрнэ. Аав, ээж, эмээ, өвөөгөө баярлуулан босоод ирнэ. Амьдрахын төлөө өвчнөө эсэргүүцэн тэмцэж буй бяцхан хүүд туслахыг сайхан сэтгэлт Монгол түмнээсээ хүсэж байна.
Хүүд туслах хандивын дансыг түүний ээж Д.Мягмарсүрэнгийн нэр дээр нээжээ.
ДАНСНЫ ДУГААР
ХААН банк 50 42 02 87 60 (төгрөг)
Худалдаа хөгжлийн банк 499 222 587 (доллар)
БНСУ дахь Хана банк 144 910 376 60 807