УИХ-ын намрын чуулган маргааш эхэлнэ. Намрын чуулганаар ямар хуулиуд хэлэлцэхээс илүү Ерөнхий сайд Засгийнхаа бүтцийг хэрхэн танах нь олны анхаарлыг татаж байна. Үүнтэй зэрэгцэн Н.Алтанхуягийн Засгийн газрыг тонгоруулж, МАН, АН-ын хамтарсан Засгийн газар байгуулах сонирхлоо ажил хэрэг болгох гэсэн хүмүүсийн үйл ажиллагаа идэвхжжээ.
С.Баярын санаачилсан МАН, АН-ын хамтралыг дахихыг хүсч буй нь сайны дохио юу, саарынх уу. Ийм хамтралыг хүсэгчид Засгийг унагаж, дахин эмхэлж авах үйл явцаар өөрсдийгөө эрх мэдэлд хүргэх л зорилго агуулж байвал хэцүү.
МАН-ын хувьд олигтой сөрөг хүчин шиг байж үзсэнгүй. Ер нь цаашдаа сөрөг хүчин байж дахин хоёр жил албан тушаалын гадна байхаар Засгийг дахин байгуулж хамтарсан Засагтай болох хуучин цагаа сэргээх нь дээр гэж үзсэн тухай хэвлэлүүд хэдэнтээ бичсэн. Хэдийгээр зарим лидерүүд нь “Ийм яриа байхгүй” гэж байгаа ч хамтарсан Засагтай байх тухай санаархаж буй гишүүд цөөн биш юм.
Харин энэ удаад ерөнхийдөө Засгийн эрх барьж буй гэж хэлж болох АН-ын дотоод фракцууд, гишүүдээс Хамтарсан засаг байгуулж болох тухай яриа идэвхтэй гарах болжээ. Н.Алтанхуяг Засгийн газраа хэрхэн хөдөлгөх тухайд хэвлэлүүд нэлээд хэдэн таамаг дэвшүүлсэн. Үүнээс зам тээврийг барилга хот байгуулалттай, соёлыг боловсролтой, эдийн засгийн яамыг Сангийн яамтай, уул уурхайг эрчим хүчтэй гэх мэтээр Сү.Батболдын Засгийн газартай бараг ижил бүтэцтэй байх хувилбар батлагдаж буй нь үнэн юм билээ.
Яамдууд нэгдэж цөөрөхтэй зэрэгцэн нэлээд хэдэн сайд албан тушаалгүй хоцорно. Тэдний дундаас ч өнгөрсөн Хамтарсан Засгийн газраа дахин санагалзаж буй нэгэн байгааг үгүйсгэхгүй байгаа юм. С.Баярын санаачилсан МАН, АН-ын хамтралыг дахихыг хүсч буй нь сайны дохио юу, саарынх уу. Ийм хамтралыг хүсэгчид Засгийг унагаж, дахин эмхэлж авах үйл явцаар өөрсдийгөө эрх мэдэлд хүргэх л зорилго агуулж байвал хэцүү.
Харамсалтай нь улс орноо бодсондоо биш албан тушаал хөөсөндөө л ийм стандарт бус хамтралыг дахин мөрөөдөж буй нь үнэн юм. Ямар боловч Хамтарсан Засгийн газрыг хүсэгчид энд тэндгүй байна. Тэр тусмаа АН дотроос ийм нэгдлийг эрхэмлэгчид олшрох нь эргээд намынхаа нэр хүндэд ч муугаар нөлөөлж буй юм. МАН-тай хамтрах нь АН-д ямар ч ашиггүй. Хамтарлаа гэхэд МАНАН хэмээх муу нэрээс болж АН 2016 оны сонгуульд ялагдал хүлээх магадлал өндөр юм.
Ө.Сонор