Хөгжмийн ертөнцөд гранж-рок урсгалыг үүсгэсэн “Нирвана” хамтлагийн ахлагч Курт Кобейн агсны бэлэвсэн эхнэр дуучин, жүжигчин Кортни Лав үргэлж л дуулиан шуугиан дунд амьдардаг. “Нүхнүүд” хамтлагийн гоцлол дуучин тэрбээр өөрийн амьдрал, ирээдүйгээ үгүй хийх бүх л замыг сонгож явсан нэгэн билээ.
Бараг Курт Кобейныг нас барсанаас хойш үзэсгэлэнт Кортни ч мөн алга болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Ингээд түүний “Interviewmagazine” сэтгүүлд дэлгэсэн нэгэн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Та хайрыг юу гэж боддог вэ?
-Хайр бол бүх зүйл шүү дээ. Юу ч үгүй хоосон байсан ч, хайр зүрх сэтгэлд байсаар л байдаг.
-Шүтэн бишрэгчдээс чинь танд барьсан хамгийн гайхалтай бэлэг?
-Нэг шүтэн бишрэгч маань нүүрэн дээрээ миний хөргийг шивүүлсэн байсан.
-Үзэх дуртай кино?
-Magnolia.
-Одоогоор та юу уншиж байна?
-Өдөр бүр Нью-Йорк таймс сонинг уншдаг. Би нэг төрлийн өвчтэй ч гэх юм уу. Бэст сэллэр болоод байгаа номнуудыг бүгдийг нь худалдаж аваад унших чадвар, эрч хүч надад байхгүй. Уншиж эхлээд дунд нь ороогүй байхад л хэдийнэ уйдчихдаг юм.
-Хамгийн муу үс засалтаа тодорхойлно уу?
-Хэд хэдэн удаа хачин засалттай үстэй байсан. Гэхдээ нэг удаа бүр муухай үстэйгээр олны өмнө гарсан. Би бүр мартдаггүй юм. Миний Мадоннагийн толгой руу юм шидэж байгаа бичлэгийг үзсэн үү. Би үнэхээр санаатай ингээгүй. Зарим хүмүүс намайг Курт Лодерын анхаарлыг татахын тулд ингэсэн гэж ярьсан.
Би тэгэхэд Лондонгийн Антеннагаас авчирсан хиймэл үс зүүсэн байсан. Үнэндээ өөрийн үстэйгээ очих ёстой байсныг мэдээгүй л дээ. Тэгэхэд бид хойд Америкийн хамгийн хойд хэсгийн маш хүйтэн бүсэд Metallica хамтлагийн тоглолтод оролцохоор очсон байсан юм. Тэр газрыг Tuktoyaktuk гэж нэрлэдэг байх аа. Бараг 0 градусын хүйтэн байсан болохоор бид дулаацах гээд халаагуур ажиллуулсан гэтэл миний үс бараг хайлаад яг тэнэг хуванцар шиг болчихсон. Тэр үед миний үс үнэхээр муухай байсан.
-Таны талаар хүмүүс муугаар ярихад яаж хүлээж авдаг вэ?
-Миний талаар таагүй, элдвээр сонжсон мэдээллүүдийг сонин сэтгүүлээс унших үед их бухимддаг. Сэтгүүлчид ер нь надаас байнга л ингэж асуудаг. Би зөв хариултыг өгөх юмсан гэж боддог ч, үнэндээ чаддаггүй. Ямар нэгэн байдлаар өөрийгөө өмгөөлсөн хариулт өгөх бас зохимжгүй юм шиг санагддаг.
Энэ асуултын хариуд би юу бодож байгаагаа илэн далангүй ярихыг хүсдэг ч, санаанд орсон болгоноо чалчиж болохгүй юм шиг. Хэрвээ би “Намайг галзуу гэж нэрлэх нь надад таалагдахгүй байна” гээд шууд хэлчихвэл өөрийгөө өмгөөлсөн хэрэг болно. Би тэр “галзуу” гэдэг нэрэнд үнэхээр дургүй. Ямар хүн хаанаас энэ үгийг гаргаад ирсэнийг ч мэдэхгүй байна.
Өөрийнхөө хэвлэлийн газарт өөрийнхөө тухай бичиж хэвлүүлдэг Пит Доэртигоос би огт өөр хүн. Хэдийгээр галзуу солиотой үйлдлүүдийг хийдэг ч миний хувцаслалт бусдаас ялгараад байдаггүй.
-Хамгийн их харамсаж байсан аялал?
-Энэ аялан тоглолт биш л дээ. Би тэр үед Тайландад байсан юм. Тэндээс өөртөө хэдэн гоёл чимэглэлийн эдлэл авахаар шийдлээ. Тэгээд Пукетэд байдаг эртний эдлэлийн дэлгүүрээр орон хэдэн боодол Тайланд үндэсний хувцас хэрэглэл авсан юм. Би Бали хүн биш болохоор зохихгүй юм билээ. Тэр дэлгүүрт зарагдаж байсан элдэв янзын бараанаас Вьетнам тавилга хүртэл худалдаж авсан шүү. Гэхдээ үнэндээ тэднээр юу хийхээ мэдэхгүй л байна.
Б.Даваахүү