Ерөнхий сайд Н.Алтанхуягийн есдүгээр сарын 9-нд нийтэд зарласан “илүү хурдтай, илүү эрчтэй, нягт нямбай, өндөр хариуцлагатай ажиллах”-ын тулд Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт хийх саналыг өнөөдөр эхэлж буй УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх аж.
Нэг талаас Засгийн газрыг Ерөнхий сайд нь санал гаргасан дээр нь өөрчлөх сонирхол Их хурлын тодорхой гишүүдэд буй юм байна. Бүр сөрөг хүчний дотор ч урьдынх шигээ МАНАН-гийн хамтарсан Засгийн газраа байгуулж, дахин төрийн сайд болохыг далдуур мөрөөдөгчид цөөнгүй бололтой.
Ямар ч гэсэн Ерөнхий сайд хоёр жилийн өмнө өөрийн батлуулсан бүтцээ өөрчилж, танхимын бүрэлдэхүүнээ шинэчлэх гээд байгаагийн цаана дээр дурдсан эсрэг, тэсрэг олон шалтгаан байгаа ч хамгийн гол шалтгаан нь юу болохыг таамаглахад хэцүү биш. Энэ бол өөрөөс нь том эрх мэдэлтэй Н.Батбаяр сайдыг солихын тулд Засгийн газрынхаа бүтцийг бүхлээр нь өөрчилж байгаа явдал.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч улс төрийн намын харьяалал гэхээсээ илүүтэй мэргэжлийн хүнээр сайд тавих чиглэл өгч байгаа. Ерөнхий сайдын маань эрх мэдэл зарим сайдаасаа бага болчихоод байдаг. Сөрөг хүчин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг нь огцруулах шаардлага тавиад байгаа.
Ихэнх гишүүд анхнаасаа Засгийн газрын бүтэц томдсоныг эсэргүүцэж ирсэн юм. Нөгөө талаас Засгийн газрыг замын хагаст огцруулахын эсрэг байр суурьтай гишүүд ч Их хуралд байна. Н.Алтанхуяг хариуцлагаас зугатаж, хамаг буруу нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд байгааг харуулахыг оролдлоо гэж зарим гишүүн үзэж байгаа юм.
Засгийн газрын 16 яамыг 11 болгоод зарчмын өөрчлөлт гарахгүй, баахан хий хоосон зардал гаргаж яам, тамгын газрын нэр, хаягийг өөрчилж олон хүн бужигнуулах шаардлагагүй гэж бас нэг хэсэг нь үзэж байна. Эдийн засгийн хүндрэлээс иргэдийн анхаарлыг холдуулж шинэ засгийн бүтэц, бүрэлдэхүүнийг Их хурлаар урт хугацаанд хэлэлцүүлж цаг хожих башир арга гэх хүмүүс ч бий.

Сулхан удирдлагын дульхан арга гэлтэй. Ер нь Засгийн газрын бүтцийг Засгийн газар нь биш хууль тогтоох засаглал тогтоож, харин бүрэлдэхүүнийг нь Ерөнхий сайд томилох учиртай. 2000 онд Үндсэн хуульд долоон өөрчлөлт оруулсны нэг буюу 29 дүгээр зүйлд “Их хурлын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс… бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж зааснаас засаглалын хямрал угшилтай.
Энэ бүхнийг МАН (тэр үеийн МАХН) гардан санаачилснаа мартчихаад “давхар дээлээ” тайлахыг шахан “матрын нулимс” унагаж суух юм. Дээрээ суудлаа олохгүй болохоор доороо гүйдлээ олохгүй арван таван жил явлаа. Яамдын бүтцийг бараг жил бүр өөрчилдөг гаж жишиг тогтсоноос Монголын төрийн байгуулал бэхжиж чадахгүй байна.
Ялангуяа сүүлийн хоёр, Эвслийн болон Шинэчлэлийн тодотголтой Засгийн газрууд улс төрийн намуудын ашиг сонирхлын хэврэг тэнцвэр дээр тогтож ирсэн бөгөөд улс төрийн ашиг сонирхлоо тэнцүүлэх зорилгоор Шадар сайд, орлогч сайд зэрэг ёс төдий албан тушаал бий болгосон нь “Паркинсоны хууль”-ийн дагуу сулхан дарга хоёр сулхан орлогчтой болж удирдлага томрох хандлагыг өдөөсөн юм.
Н.Алтанхуяг Засгийн газраа хамтран байгуулах гэрээг жижиг намуудтай байгуулж, сайд, орлогчийн албан тушаалаар наймаалцаж намуудын статус-квог тогтоосон. Үзэл баримтлалын онцлогоороо биш, намын болон сонгуулийн санхүүжилтэд оруулсан хөрөнгө мөнгөөрөө ялгагддаг Ардчилсан намын доторх фракцуудын хоорондын статус-квог нам дотроо тогтоосон юм.
Энэ хос тэнцвэр алдахад тун амархан бөгөөд алдчихвал харин дараачийн Засгийн газар байгуулах, шинэ Ерөнхий сайд томилох бараг боломжгүй, маш их хугацаа шаардаж, засаглалын хямрал авчрах магадлалтай. Өнөөгийн эдийн засгийн байдал нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний халаа сэлгээ, шийдвэр гаргаж чадахгүй удах нөхцөлд улам муудах юм.
Төсвийнх нь орлого маш ихээр тасарч, валютын нөөц шавхагдаж, төгрөгийн ханш унасан Засгийн газрын жолоог атгаж бүх хариуцлагыг өөртөө авах улс төрийн хүчин гарахгүй л болов уу.
Төсвийнх нь орлого маш ихээр тасарч, валютын нөөц шавхагдаж, төгрөгийн ханш унасан Засгийн газрын жолоог атгаж бүх хариуцлагыг өөртөө авах улс төрийн хүчин гарахгүй л болов уу. Гурван жилийн дараа Засгийн газрын бондын 500 сая долларыг төлөх ёстой ч, хаанаас яаж төлөхийг бодож байгаа улс төрийн хүчин бүр ч байхгүй.
Ер нь Монгол Улсын Засгийн газар тогтвортой, сайн ажиллахад хэд хэдэн нөхцөл бүрдсэн байх ёстой. Юуны өмнө Ерөнхий сайдаас бусад нь Их хурлын гишүүн давхар байж болохгүй аж. Учир нь дөнгөж 76 гишүүнтэй Их хурлын 20 хувь нь сайд болчихоор хариуцлагын тогтолцоо алга болдгийг Монголчууд бид бэлхнээ харлаа.
Дараачийн нөхцөл бол улс төрийн намуудын хөтөлбөрийг сайн харж, ялгаж сонгох шаардлагатай байна. Мөн Их хуралд суудал авсан улс төрийн намуудыг төсвөөс санхүүжүүлэх нь Монголчуудад хямдхан тусаж, авлигыг хянах боломж олгох юм. Сонгуулийг шударга зөв явуулдаг, улс төрийн намуудын орлого, зарлагын тайланг үнэн зөв гаргуулах зорилгоор Сонгогчдын хороог байгуулж Сонгуулийн хороог татан буулгах хэрэгтэй.
Эцэст нь яамдын үүргийг тодорхой болгохгүй бол зарим нь аж ахуйн байгууллага шиг болчихлоо. Төр засаг өргөн хэрэглээний барааны үнийг хянаснаар зах зээлд худлаа мэдээлэл өгч, тодорхой компаниудын монополь эрхийг баталгаажуулан, улмаар нийлүүлэлтийг тасалдуулах бололтой. Энэ хэдэн нөхцөл бүрдээгүй цагт Монгол Улсын Засгийн газар тогтвортой, ажиллах боломж тун бага юм.
Тэр болтол төр засгийн бүтцийг өөрчлөөд байхаа зогсоож, төрийг төлөвшүүлэн бэхжүүлэх шаардлагатай байна. Ганц хоёр сайдаа солих нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өөрийнх нь эрх мэдлийн асуудал атал Их хурлаас зөвшөөрөл авах шаардлагагүй юм. Заавал Засгийн газрын бүтцээ өөрчлөх шаардлага байхгүй шүү дээ. Нүглийн нүдийг гурилаар хуураад яах вэ дээ.