“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал О.Сайнбуян Асгатын мөнгөний ордыг ашиглах аж ахуйн нэгж байгуулах санамж бичгийг ОХУ-ын “Ростехнологи”-ийн удирдлагуудтай байгуулах болсноо дуулгав.
Асгатын мөнгөний ордын лицензийг Монгол, ОХУ-ын хамтарсан “Монголросцветмет” компани эзэмшдэг юм. Уг лицензэд тулгуурлаж Монголын тал 51, ОХУ 49 хувийг нь эзэмшдэг хамтарсан компани байгуулах нь ордыг ашиглахад илүү дөхөмтэй гэж үзэж байгаа аж.
О.Сайнбуян захирал “Асгатын лицензийг эзэмших аж ахуйн нэгж байгуулснаар ордыг ашиглах тоглоомын дүрэм илүү тодорхой болно” гэв.
Лицензийг нь эзэмших шинэ аж ахуйн нэгж байгуулсны дараа ордыг ашиглах нарийвчилсан судалгаа хийж, хөрөнгө оруулалт татах гэнэ. Баян-Өлгийн аймгийн Ногооннуур сумын нутагт оршдог Асгатын ордыг 7300 тонн орчим мөнгөний нөөцтэй гэж тогтоогоод буй.
Т.Энхбат