Хэмнэлтийн хатуу горимд шилжсэн энэ үед Украйны засгийн газар хүн амынхаа хийн хэрэглээний нормыг багасгажээ. Тиймээс нормоос давсан хэмжээний хий хэрэглэхээр бол илүү төлөх шаардлагатай, мөн тун удахгүй Украйнчуудын хийн хэрэгцээг хангадаг Нафтогаз тарифаа дахин нэмж магадгүй гэсэн мэдээлэл гараад байгаа юм.
Украйны сайд нарын танхим хүн амын хийн хэрэглээний нормыг 1,5 дахин багасгажээ. Тодруулбал хэрэглэгчдийн суурь үнээр худалдан авах боломжтой түлшний хэмжээг багасгасан байна. Өмнө нь нэг хүн сард 9,8 кубметр хийг төвийн дулаан, хийн хэрэглээнээс авдаг байсан бол одоо энэ хэмжээ 6 куб хүртэл буурсан байна. Ийнхүү хийн хэрэглээний нормыг багасгасан ч энэ нь иргэдийн хувьд хүндрэл учирахгүй хэмээн Украйны засгийн газраас мэдэгдэж байгаа юм.
Хийн нормыг багасгахаас өмнө тусгай туршилт явуулж 55 мянган байранд түлшний хэрэглээг хэмжиж үзсэн байна. Харин энэхүү туршилтын дүнгээр өмнө нь тогтоосон норм хэт өндөр байсан гэсэн дүн гарчээ. Хэдийгээр туршилтаас ийм дүн гарсан ч төвийн дулаан хэрэглэдэггүй, хийн халаагуур ашигладаг хөдөө орон нутгийнхны хувьд энэ норм хүндээр тусна гэж шинжээчид үзэж байна.
Удалгүй Украйнчууд нэмэгдсэн өртөг бүхий нэхэмжлэл хүлээн авах бол Засгийн газар шинээр лимит тогтоосноор жил бүр хагас тэрбум ам.доллар хэмнэнэ гэж үзэж байгаа гэнэ. Гэвч энэ хэмжээний хөрөнгө хэмнэж чадах эсэх нь эргэлзээтэй. Украйны иргэд нэмэгдсэн өртгөөр төлөх нь бүү хэл өмнөх тооцоогоор гарсан өрөө ч гүйцэт төлж чадахааргүй байдалд амьдарч байгаа юм байна.
Тодруулбал хэрэглэгчдийн 26 хувь, өрхийн 26 хувь нь өмнөх улирлынхаа хийн төлбөрийг төлөөгүй, өрийн нийт дүн 11 тэрбум гривенд хүрсэн тухай Украйны судлагааны төвөөс мэдээлжээ.